• Өнөөдөр 2025-05-05

Эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зориулагдсан нисдэг тэргийг агаарын ажиллагаанд ашиглаж эхэлнэ

2021-11-02,   333

Монгол Улс гамшгийн үеийн эрэн хайх, аврах болон эмнэлгийн яаралтай тусламжид зориулан тоноглогдсон гурван нисдэг тэргийг агаарын ажиллагаанд гарахаар болжээ.
 
Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын гурван нисдэг тэргийг агаарын ажиллагаанд гаргахаар бэлтгэж байна.
 
Түүнчлэн нисгэгч нарыг сургах бага оврын нэг нисдэг тэргийг байршуулах ангар, сургалтын төвийн барилга ашиглалтад орсон байна. Тухайн нисдэг тэргүүд нь гал, усны гамшиг ослын үед тусгай үүрэг гүйцэтгэх зориулалтай бөгөөд Франц улсад үйлдвэрлэгдсэн, нийт найман хүний суудалтай зориулалттай юм.
 
Монгол Улс Францын засгийн газрын гэрээгээр авсан тус гурван нисдэг тэргийн хоёр нь одоогоор Монголд ирсэн бол үлдсэн нэг нь 2022 оны нэгдүгээр сард ирэх юм байна. Тэдгээр нь нэг удаагийн цэнэглэлтээр 650 километр орчим туулах ба манай нисгэгчид Франц улсад сурч байгаа аж. Үүний дараа тус нисдэг тэргүүдээр аврах үүрэг гүйцэтгэхээр ажиллана гэдгийг Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зориулагдсан нисдэг тэргийг агаарын ажиллагаанд ашиглаж эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188