• Өнөөдөр 2025-05-05

МУГЖ Т.Чойжилсүрэн таалал төгсжээ

2021-11-01,   404

              “Гарьд магнай” уран сайхны киноны Эх дагина Дондогдулам хатны дүрээрээ алдаршсан Монгол Улсын Гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэн 90 насандаа таалал төгсжээ. Тэрээр 1931 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн бөгөөд 1950-иад оноос аймгийнхаа клубт дуу, бүжиг, хөгжмийн тоглолтуудад оролцож урлагийн гараагаа эхэлжээ. Улмаар Ховд аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчнээр ажиллаж байгаад Соёлын яамны шийдвэрээр Хүүхэд залуучуудын театрт томилогдож ажилласан юм. 
 
Тэрээр амьд ахуйдаа дараах уран бүтээлүүдийн дүрээ мөнхөлсөн юм.
 
1970 он “Улаан дарцаг” ард
1979 он “Үүрийн цолмон” Должин
1981 он “Говь Хянганд тулалдсан нь” Цэвэлмаа
1983 он “Гарьд магнай” Дондогдулам хатан
1984 он “Зарлаагүй дайны оршил” Балжир
1993 он “Бор чоно” Паажий эмгэн
1993 он “Манай цүндгэр” олны хэсэг
1994 он “Еэ еэ шар Буд” Будын эмээ
2003 он “Ээждээ л үнсүүлэх сэн” Ерөөлийн ээж
2005 он “Зугтаарай” эмгэн
2017 он “Хоёр ертөнц” эмээ
2017 он “Чингисийн хүүхдүүд” Ханд
“Ус дээшээ урсдаг” ОАК Цэнд эмээ,
“Мөрдөгч” ОАК Сүрэн эмээ зэрэг олон кинонд тогложээ.
 

 


МУГЖ Т.Чойжилсүрэн таалал төгсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188