• Өнөөдөр 2025-05-05

Аж ахуйн нэгжүүдийн тооллогоор хувийн хэвшлийн "Нэгдсэн мэдээллийн сан" бүрдүүлнэ

2021-11-01,   363

Аж ахуйн нэгж, байгууллагын энэ оны улсын тооллого эхэлж буй талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Энд энэ оны 10 дугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсэн байгуулсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдах юм. Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороо таван жил тутамд Аж ахуйн нэгжүүдийг тоолдог. Энэ удаагийн ээлжит тооллогыг нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулан 100 хувь цахим хэлбэрээр “toollogo.1212.mn” сайтаар өнөөдрөөс эхлэн энэ оны 12 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулж буйг Үндэсний статистикийн хорооны дарга Д.Лхамсүрэн тодотголоо.
 
Цахимаар хамрагдах боломжгүй хувиараа хөдөлмөрч эрхлэгч, иргэд 75331212 утсаар холбогдон хамрагдах боломжтой аж. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэлгүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллагыг хамруулахыг мөн онцолсон юм.

Аж ахуйн нэгжүүдийн тооллогоор хувийн хэвшлийн "Нэгдсэн мэдээллийн сан" бүрдүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188