• Өнөөдөр 2025-05-05

Хорих байгууллагуудад хүмүүжигчдийн дундах тив хоорондын аварга шалгаруулах тэмцээний аваргуудад хүндэтгэл үзүүллээ

2021-10-30,   463

Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд зохион байгуулсан тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, түүхэн амжилт гарган, аваргын алтан медаль хүртсэн билээ.

          МШХ-ны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МУГТ, их мастeр, дэд хурандаа Т.Батчимэг хорих ял эдлүүлэх албаны сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ө.Саруултуяа нар ШШГБ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тамирчдын төлөөлөлтэй уулзаж, баяр хүргэлээ. Ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэмцээнд амжилттай оролцсон найман хүмүүжигчдийг талархалын бичиг, хувийн зүгээс нийт 500 мянган төгрөгийн шагналаар шагнаж, цаашид шатрын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс шатар, сурах бичгийг 415, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалтттай хорих ангиудад тус, тус гардууллаа.

 


Хорих байгууллагуудад хүмүүжигчдийн дундах тив хоорондын аварга шалгаруулах тэмцээний аваргуудад хүндэтгэл үзүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188