• Өнөөдөр 2025-05-05

Ирэх сарын 2-ны Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэг цуцлагджээ

2021-10-29,   452

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид-19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул Бүгд найрамдах Солонгос улсын хорио цээр, халдвартай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргажээ.
 
Харин Улаанбаатар хотоос Инчеон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид болон Сөүл хотоос Улаанбаатар чиглэлийн зорчигчдод өөрчлөлт ороогүй байна.
 
Тус өдөр Улаанбаатараас Сөүл хот руу зорчих зорчигчид тийз авсан газартаа хандахыг МИАТ ТӨХК-аас мэдээлэв.

Ирэх сарын 2-ны Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэг цуцлагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188