Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг нар оролцов. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 40 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол төрийн албанд шалгалт өгөн тэнцэж, тангараг өргөж, жинхэнэ албан хаагч болсон нийт нутгийн захиргааны төрийн албан хаагчид та бүхэндээ амжилт хүсье.
Монгол төрийн алба гэдэг бол төрийн үйлчилгээнд чин шударгаар зүтгэх, ажил албыг хүнд сурталгүй явуулах, иргэддээ үйлчлэх хүндтэй, хариуцлагатай алба юм. Та бүхнийг төр, иргэний гүүр болж, иргэд хүндэлж, бахархсан төрийн албан хаагчид байгаасай гэж хүсэж байна” хэмээн ярилаа.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улсын Үндсэн хууль болоод Төрийн албаны тухай хуулийн дагуу та бүхэн өнөөдөр Үндсэн хууль, ард түмэндээ тангаргаа өргөж, төр болон нийт иргэддээ үйлчлэх өндөр хүндтэй үүрэг хүлээн авах гэж байна. Ард түмэн, эх орон, Үндсэн хуульдаа өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай” хэмээв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчид тангараг өргөлөө |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |