• Өнөөдөр 2025-05-05

Э.Одбаярыг суллах шийдвэр гаргаж, хилээр гарах эрхийг нь хязгаарлажээ

2021-10-29,   382

"No Double Standard" хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг 30 хоног цагдан хорьсон. Э.Одбаяр нь үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, хоригдох хугацаандаа нойтон өлсгөлөн зарлаад 20 хонож, энэ хугацаанд 10кг турсан талаар өмгөөлөгч нь ярьж буй.
 
Түүнчлэн, Э.Одбаярын бие муудаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгааг түүний өмгөөлөгч мэдэгдсэн.
 
Тэгвэл Э.Одбаярыг суллах эсэх асуудлыг өмгөөлөгчдийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд суллах шийдвэрийг гаргажээ. Харин түүнийг хилээр гарах эрхийг нь хоригложээ. 

Э.Одбаярыг суллах шийдвэр гаргаж, хилээр гарах эрхийг нь хязгаарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188