• Өнөөдөр 2025-05-05

Явган хүний гарцаар автомашинтайгаа буцаж эргэх үйлдэл хийсэн жолооч нарт Тээврийн цагдаагийн албанаас хариуцлага тооцно

2021-10-28,   360

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, явган хүний гарцаар автомашинтайгаа буцаж эргэх үйлдэл хийсэн жолооч нарын бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Энэхүү зөрчлийг Тээврийн цагдаагийн алба бүртгэж авсан бөгөөд Зөрчил хянан шийдвэрлэх хэлтэс рүү шилжүүлжээ.
 
Энэ дагуу хуулийн хариуцлага тус жолооч нарт Тээврийн цагдаагийн албанаас хариуцлага тооцох байна.
 
Зөрчлийн тухай хуулийн 14.7 буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.
 
Ингэхдээ 29.1. тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан бол хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000 төгрөгөөр торгоно гэж заажээ.

Явган хүний гарцаар автомашинтайгаа буцаж эргэх үйлдэл хийсэн жолооч нарт Тээврийн цагдаагийн албанаас хариуцлага тооцно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188