Хүйтний улирал эхэлж, үүнтэй зэрэгцээд ханиад, томууны дэгдэлт нэмэгддэг. Сүүлийн үед дүүргийн эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн ачаалал нэлээд нэмэгдэж, эмнэлгийн ор, хүрэлцээгүй болсон байна. Тэр дундаа эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал ихсэж, хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцэхгүй байгаа аж. Энэ дагуу бид Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн эмнэлгээр орж, хүүхдийн тасгийн эмч нараас нөхцөл байдлыг тодрууллаа.
-Танай эмнэлэгт өдөрт хэчнээн хүүхэд үзүүлэхээр хандаж байна вэ?
-Манайд ажлын таван өдөрт 80-90 хүүхэд хэвтэн эмчлүүлэхээр ирдэг бол амралтын өдөр 100 гаруй хүүхэд эмчлүүлэхээр ирж байна. Ихэвчлэн Өрхийн эмнэлгийн бичигтэй, бие нь хүндэрсэн, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүд ирж хэвтдэг.
-Орны хүрэлцээ хэр байна вэ?
-Харьцангуй гайгүй. Гэхдээ цаашид хүүхдийн ачаалал нэмэгдэж, хэвтэн эмчлүүлэх хүүхэд ихэсвэл орны хүрэлцэхгүй хүндрэлтэй байдал үүсэхээр байгаа. Манай эмнэлгийн хүүхдийн тасаг 24 цагаар ажиллаж байна.
-Эцэг, эхчүүд цар тахлаас сэргийлэн хүүхдээ эмнэлэгт үзүүлэхгүй байснаар хүндрэх тохиолдол гарч байх шиг байна. Энэ тухайд?
-Мэдээж нэг талаараа тийм. Нөгөө талаараа ханиад томууны цаг эхэлж байгаатай холбогдуулан өдийд хүүхдийн ачаалал нэмэгддэг. Иймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал, хяналт тавих нь чухал. Ялангуяа, хичээл сургууль орж байгаа энэ үед хүүхдийн дархлаа суларч, амархан ядарч байна.
-Ихэвчлэн хэдээс хэдэн насны хүүхэд өвдөх нь их байна вэ?
-Бага насны хүүхдүүд хатгаа авах, ханиалгах нь элбэг байгаа юм.
-Хүүхдийн тасгийн ч ачаалал хэр байна вэ. Өдөрт хэчнээн хүүхэд ирж байна вэ?
-Ханиад томууны улирал эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн ачаалал их байна. Манай дүүргийн эмнэлгийн тухайд өдөрт 70-80 хүүхэд үзүүлэхээр ирж байна. Эмч нарын хувьд коронавирусийн голомтод нэмэлт хүчээр ажиллаж байгаа болохоор цөөн байна. Хатгаа авсан, биеийн байдал нь хүнд хүүхдүүдээ аль болох хэвтүүлэх тал дээр анхаарч байгаа.
-Хамгийн сүүлийн тоон мэдээллээр танай эмнэлгийн хүлээн авахаар нийт хэчнээн хүүхэд үйлчлүүлсэн бэ?
-Өчигдрийн байдлаар манай эмнэлгээр 100 гаруй хүүхэд үзүүлснээс 25 нь хэвтэн эмчлүүлэхээр болсон.
-Ихэвчлэн хүүхдэд ямар шинж тэмдэг, зовиур илэрч байна вэ?
-Өндөр халуурсан, ханиалгасан хүүхдүүд их ирж байна. Одоо мөн томуугийн дэгдэлт ихсэх магадлал өндөр байна. Өдийд ер хүүхдийн өвчлөл ихэсдэг. Хүүхдүүдийн уушиг их муу байна. Эцэг эхчүүд томуу, томуу төст өвчнөөс хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй байна.
| Б.Энхтуяа: Өндөр халуурсан, ханиалгасан хүүхдүүд эмнэлэгт ирж байна |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |