Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулж байгаа "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт" өнөөдөр эхэллээ.
Шүүх хуралдааны дэг сахиулах болон шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлдэг цагдаагийн алба хаагчдад эрх зүйн болон практик мэдлэг олгох зорилготой уг сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, алба хаагчдад хүргээд Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангахад тусгай чиг үүрэг хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагчид мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн ач холбогдлыг онцлов. Мөн Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж байгаатай холбогдуулан шүүх, шүүгч, хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах зохицуулалт бүхий дүрэм, журам шинэчлэгдэж байгаа талаар мэдээлсэн юм.
Сургалтын нээлтийн үеэр цагдаагийн алба хаагчид шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах дүрчилсэн тоглолт үзүүлэв.
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах алба хаагчдад зориулсан сургалтын эхний өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, холбогдох дүрэм, журмыг танилцуулж, цагдаагийн алба хаагчийн харилцаа хандлага, шүүгдэгч, яллагдагчийн сэтгэл зүйн асуудал болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцоно. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын сайн туршлагыг мөн танилцуулахаар төлөвлөжээ. Хоёр дахь өдрийн сургалт практик хэлбэрээр үргэлжлэх бөгөөд цагдаагийн тусгай хэрэгсэл ашиглах, шүүхийн байранд эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд хэрэгжүүлэх тактик ажиллагаа зэрэг үзүүлэх сургалтыг зохион байгуулна.

| Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт эхэллээ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |