• Өнөөдөр 2025-05-05

Төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчид цахилгааны шөнийн хөнгөлөлтөд хамрагдана

2021-10-26,   461

          “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн оройн цагт хэрэглэсэн цахилгааныг хөнгөлөх шийдвэр 2021-2022 оны өвлийн улиралд хэрэгжинэ.

Тодруулбал, хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх юм. Шөнийн цагийн хөнгөлөлт 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд тооцогддог. Мөн хэрэглэгчид стандарт хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байх шаардлагатай юм.

          Тэгвэл тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үлдэгдэлгүй байхыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-өөс анхаарууллаа.

 


Төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчид цахилгааны шөнийн хөнгөлөлтөд хамрагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188