• Өнөөдөр 2025-05-05

Өрхийн эмнэлэгт жолооч нар сайн дураар ажиллаж байна

2021-10-26,   284

Нэг хорооны иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан 250 болон түүнээс дээш хүн бүртгэгдвэл нэмэлтээр тусламжийн баг ажиллуулахаар болсон.
 
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний хооронд нийт 45 жолооч нийслэлийн өрхийн эмнэлэгүүдэд ажиллажээ. Нэг жолооч дунджаар 5-6 өдөр ажилласан гэсэн тооцоо гарсан байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн олон сайн дурын ажилтан ажиллажээ.
 
Сайн дурын ажилтнуудад өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрхийг нийслэлийн төсвөөс өгч байна.
 
Багануур дүүргийн 1, (1)
Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 7, 8, 20, 22, (8)
Баянзүрх дүүргийн 2, 3, 4, 5, 8, 9, 13, 14, 16, 19, 20, 22, 23, 25, 26, (15)
Сонгинохайрхан дүүргийн 4, 6, 19, 24, 26, 29, (6)
Сүхбаатар дүүргийн 1, 11, 18, (3)
Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 6, 11, 15, 16, 17, 19, 21, (10)
Чингэлтэй дүүргийн 7, 19 (2) дүгээр хороонд тус бүр машинтай жолооч ажилласан байна.
Цар тахлын халдвар олноор бүртгэгдсэн, ачаалал ихтэй, хүний нөөц болон тээврийн хэрэгсэл дутагдалтай өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглан ажиллах сайн дурын ажилтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулах юм.

Өрхийн эмнэлэгт жолооч нар сайн дураар ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188