• Өнөөдөр 2025-05-05

Замын-Үүд суманд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг зогсоожээ

2021-10-26,   302

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.
 
Тэрбээр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон Нэгдсэн эмнэлэг, "Борхойн наран" өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудтай уулзаж, коронавируст халдварын нөхцөл байдалтай танилцлаа.
 
Цар тахлын тархалтаас шалтгаалан өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч сумын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг энэ оны аравдугаар сарын 26-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хүртэл цахим хэлбэрт шилжүүллээ.
 
 
 
 
Эх сурвалж: Замын-Үүд сумын ЗДТГ

Замын-Үүд суманд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг зогсоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188