• Өнөөдөр 2025-05-05

Өнөөдөр 4148 иргэнийг дархлаажуулна

2021-10-26,   245

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 36 баг, суурин 36 цэгт 81 багийн 307 эмч, ажилтан ажиллаж, 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.  Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
 
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 85, хоёр дахь тунд 206, нэмэлт сэргээх тунд 2176, нийт 2467 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.6 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.4 хувь байна.
 
Зорилтот бүлгийн буюу 2944  жирэмсэн эх, 12-15 насны 67.448 , 16-17 насны 26.502 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Өнөөдөр 4148 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188