Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжийг таниулан сурталчлах уулзалт, зөвлөгөөнийг Гадаадын иргэн, харьяатын газраас тогтмол зохион байгуулж буй. Тэгвэл өчигдөр олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт өнгөрөгч зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байна. Хууль хэрэгжсэнээр манай байгууллагад цахимжилттай холбоотой, иргэдийг хүндрэл чирэгдлийг багасгах томоохон өөрчлөлтүүд хийгдээд байна. Тухайлбал, Монгол Улс дэлхийн 36 орны иргэнд цахим виз олгож байна.
Мөн гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, боловсронгуй болгох чиглэлээр гадаадын иргэдэд дахин давтагдахгүй бүртгэлийн дугаар олгох, гадаадын иргэдийг цахим сайт болон гар утасны аппликэйшнээр бүртгэх, гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, холбогдох байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлээд байна” гэв.
Уулзалт, зөвлөгөөнд оролцогчид Гадаадын иргэн, харьяатын газар дижитал шилжилтийг хийж байгаа нь гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа талаар онцлов.
Тус уулзалт, зөвлөгөөнд 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд эдгээр байгууллагад тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцлоо. Уулзалт, зөвлөгөөнд оролцогчид Гадаадын иргэн, харьяатын газар дижитал шилжилтийг хийж байгаа нь гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа талаар онцлов.
Мөн олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудад ажиллаж буй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид энэ чиглэлээр зөвшөөрөл олгодог төрийн байгууллагуудын давхардлыг багасах, салбар хоорондын уялдааг бий болгох хүсэлтээ уламжлав.
Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсад өнөөдрийн байдлаар 17 улсын, олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн 78 газар үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, хүмүүнлэгийн чиглэлээр 17, боловсролын чиглэлээр 17, халамжийн чиглэлээр 12, байгаль орчны чиглэлээр 11, эдийн засгийн чиглэлээр 10, эрүүл мэндийн чиглэлээр 7, улс төрийн чиглэлээр 2 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар
| Н.УУГАНБАЯР: Манай улс дэлхийн 36 орны иргэнд цахим виз олгож байна |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |