Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй.
Тэгвэл 2021 оны хоёрдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 01-ний хооронд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 145 шалгуур үзүүлэлтээр шилдгүүдийг шалгаруулдаг “Манай хороо-Миний гудамж” аянд Баянгол дүүрэг амжилттай оролцож, “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо.
Энэ арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нар оролцож шагналыг гардуулсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Шилдэг дүүрэг”-ийн шагналыг гардан авлаа.
Баянгол дүүрэг шилдэг дүүргээр шалгарлаа |
|
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |