МУГЖ С.Жавхлантай холбоотой асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ оны аравдугаар сард иргэн Отгонтөгс хэвлэлийн хурал хийж МУГЖ С.Жавхлан, М.Баярмагнай нар “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг шантаачилсан гэх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг өгсөн.
Дараа нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдлын дагуу Прокурорийн байгууллага харьяалал тогтоож, Эрүүгийн цагдаагийн албанд шалгахаар хүлээлгэн өгсөн. Энэ дагуу тус албанаас хэргийн талаар Сангийн сайд Б.Жавхлан болон гурван гэрчээс мэдүүлэг авсан.
Ингээд бид МУГЖ С.Жавхлан руу энэ сарын 20-21-ны өдрүүдэд 11 удаа залгасан ч аваагүй. Мөн мөрдөгчийн дуудах хуудсыг хоёр удаа өгсөн боловч ирээгүй. Өнөөдөр харин прокурорын дуудах хуудсыг хүргүүлсэн ч мөн хүлээж авсангүй. Хамгийн гол нь бид хуулийн дагуу өөрөө ирээд тайлбар өгөөч гэж байгаа юм. Одоо бидэнд шүүхийн захирамжаар албадан ирүүлэх арга хэмжээ үлдээд байна. Иймээс хуулийн дагуу ирээд, мэдүүлгээ өгөөсэй гэж хүсэж байна” гэв. Мөн тэрбээр сэтгүүлчийн биед халдсан хэргээр гомдол ирсэн тул хуулийн дагуу шалгалтын ажил явагдаж байна гэлээ.
| Б.БААТАРХҮҮ: МУГЖ С.Жавхланд дуудах хуудас явуулсан ч хүлээж аваагүй |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |