Зам тээврийн яамны сайд Л.Халтар зам, тээврийн салбарын цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Авто замын салбарт энэ онд нийт 95 төсөл, ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс барилгын ажил 71.5 хувьтай хэрэгжиж байна. Энэ онд 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршилд 1338.6 урт метр төмөр бетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
Үүнээс нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 65.3 км хатуу хучилттай авто зам, 483.8 урт метр төмөр бетон гүүрийг улсын ашиглалтад хүлээн авчээ. Онгийн голын 54.8 м, Онон голын 209 м, Орхон голын Онгоцтойн амны 220 м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулсан байна" гэв. Зам тээврийн яамнаас энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар:
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулвал Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.2 км төмөр замын төсөл:
Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан 416.2 км урт, 1 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 100 хувь, дээд бүтцийн үе угсралтын ажил 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү төслийн барилгын ажил дээр дулааны улиралд, ид ажлын үед нийт 146 ААН, 6,153 хүн хүч, 2,871 машин механизм ажиллаж байв.
Төслийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэл, барилгын ажлыг ирэх оны 2 дугаар улиралд багтаан дуусгана.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын төсөл:
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 96.2 хувь, дээд бүтцийн барилга угсралтын ажил 86.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төмөр замын барилгын ажил дээр өнөөдрийн байдлаар нийт 2280 хүн хүч, 752 машин механизм ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарсан 233.6 км урт, 2 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр зам ашиглалтад орсноор төмөр замын тээврээс 227 сая ам.долларын орлогыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Жилд дунджаар 58.4 сая ам.долларын татварыг улсад төвлөрүүлж, шинээр 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болно гэж мэдээллээ.
| Л.ХАЛТАР: Энэ онд 95 төсөл, ажил төлөвлөснөөс барилгын ажил 71.5 хувьтай байна |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |