Ургац хураалтын явцын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.
-Ургац хураалтын ажил дуусаж байна уу. Одоогоор төлөвлөгөө хэдэн хувьтай биелэсэн байна вэ?
-Энэ жил ургац хураалтын ажил өмнөх жилээс 14 хоногоор хойшилж байгаа. Уг нь жил бүрийн өдийд дуусдаг. Энэ онд 660 мянган га талбайд тариалал хийхээр төлөвлөсөн. Үүнээс 389 мянган га талбайд улаан буудай тариалсан. Одоогоор нийт 297.5 мянган га талбайгаас 439 мянган тонн үр тариа, 275.4 мянган га талбайгаас 369.8 мянган тонн улаанбуудай, 167 мянган га талбайгаас 161.7 мянган тонн төмс, 8.7 мянган га талбайгаас 105.8 мянган тонн хүнсний ногоо, 58.8 мянган га талбайгаас 181 мянган тонн тэжээлийн ургамал, 45.3 мянган га талбайгаас 25.5 мянган тонн тосны ургамал хураан авсан байна. Ингэснээр үр тарианы хураалт 74 хувь, төмсний хураалт 84.2 хувь, хүнсний ногооны хураалт 92.5 хувь, тэжээлийн ургамлын хураалт 53 хувь, тосны ургамлын хураалт 45.3 хувийн явцтай байна. Ерөнхийдөө ургац хураалтын ажил арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд дуусах төлөвтэй байна.
-Улаан буудайн тариалалт хэдэн хувьтай байна вэ?
-Энэ жил нийт 589 мянган тонн улаан буудай хурааж авахаар төлөвлөсөн. Цаг уурын эрсдэлээ тооцоод улаан буудайн хэрэгцээг 100 хувь хангана гэсэн урьдчилгаа баланс гарсан. Одоогоор улаанбуудайн ургац хураалт 80 хувьтай үргэлжилж байна.
-Чанарын хувьд ямар байна вэ. Ургац хураалт саатсан аймаг, сум бий юү?
-Ургацын болц дутуу байдал ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар 12.2 мянган га талбайн ургац болц, дутуугаас ногоон тэжээлд шилжсэн, 5.3 мянган га талбай ганд өртөж, 1.3 мянган га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртжээ. Улаанбаатар хотоос баруун тийш ургацын чанар сайн байна. Дархадын хойд хэсгээр улаан буудай чийгтэй учраас ангилан хадалтаар орсон. Энэ сарын эхээр Сэлэнгэ аймгийн зүүн хойд, баруун урд хэсгээр, Төв аймгийн баруун хойд хэсгээр цас орсон учраас зарим газарт ургац хураалт түр зогссон. Бусад аймаг сумдаар ургац хураалт хэвийн явж байна.
-Энэ жилийн ургацын хэдэн хувь нь дотоодын хэрэгцээгээ хангах вэ?
-Одоогоор 60 хувийг хангана гэж харж буй.Дотоодын хэрэгцээг хангах хүнсэнд төмс, луувангийн тариалалт голлож байна. Харин согино, сармисны тариалалт арай бага. Гэхдээ цар тахлын онцгой нөхцөлд бид хүнсний хангамжаа дотооддоо бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Энэ чиглэлд манай бодлого хэрэгжилтийн газар ажиллаж байна.
| Ц.БОЛОРЧУЛУУН: Ургац хураалт өмнө жилээс 14 хоногоор хойшилж байна |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |