• Өнөөдөр 2024-05-15

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

2021-10-20,   340

        УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар өнгөрсөн тавдугаар сард Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төслийг тун удахгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгаа юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэхтэй холбоотой өнөөдөр Улаанбаатар хотын худалдааны танхимаас  мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. 
 
       Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тухай хуулийг 1995 онд баталж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээрх шинэ хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид онцолсон. Хуулийн төсөл зургаан бүлэг 34 зүйлтэй. Шинэ хуулийн төсөлд тусгаснаар Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, түүний салбар, төлөөлөгчийн газар, дагнасан танхимын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагаа, гишүүнчлэл, санхүүжилт, төрийн болон бусад байгууллагатай харилцах болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай холбоотой бусад харилцааг зохицуулах юм.
 
Хэлэлцүүлэгт нийт 50 гаруй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо оролцож, хуулийн төсөлд саналаа тусгуулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн анхаарах асуудал байгааг мэргэжлийн байгууллагынхан онцоллоо. Тухайлбал, зарим зүйл заалт нь хүний эрхийн суурь зарчим, хийгээд Үндсэн хуультай зөрчилдөж байна гэх саналыг тэд хэлсэн юм.
 
 

 


Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188