Өчигдрийн байдлаар нийт 297.5 мянган га-аас 439 мянган тонн үр тариа, 275.4 мянган га-аас 369.8 мянган тонн улаанбуудай, 167 мянган га-гаас 161.7 мянган тонн төмс, 8.7 мянган га-аас 105.8 мянган тонн хүнсний ногоо, 58.8 мянган га-аас 181 мянган тонн тэжээлийн ургамал, 45.3 мянган га-аас 25.5 мянган тонн тосны ургамал хураан авчээ.
Ингэснээр үр тарианы хураалт 74 хувь, төмсний хураалт 84.2 хувь, хүнсний ногооны хураалт 92.5 хувь, тэжээлийн ургамлын хураалт 53 хувьтай, тосны ургамлын хураалт 45.3 хувийн явцтай байна. Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1797 цэрэг, 1884 оюутан, 7752 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11433 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байгаа аж.
Хүнсний ногооны хураалт 92.5 хувьтай үргэлжилж байна |
|
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |