"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хянхярваагийн албан өрөөнд өчигдөр прокурорын байгууллагын зөвшөөрлөөр АТГ-аас нэгжлэг хийсэн. Улмаар түүнийг авлига, албан тушаалын хэргээр шалгаж, 48 цаг саатуулахаар болсон. Тодруулбал, Д.Хянхярваа нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгосон, ямар ч тендергүйгээр даатгалын компанитай гэрээ хийж, хамтарч ажилласан гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэх. Түүнчлэн УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан бөгөөд уг хэргийг нь давхар шалгаж байгаа аж.
ТҮҮНИЙ ЭРХЭЛСЭН АЖИЛ
Тэрбээр 1960 онд төрсөн. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан улс төрч билээ. Түүнчлэн 1986 - 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд Эдийн засагч,
·1989 - 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч
·1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга
·1990 - 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга
·1991 - 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
·1993 - 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
·2000 - 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
·2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
·2010 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
·2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
·2012 - 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
·2016 - 2018 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, 2020 оны аравдугаар сараас “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж.
ТҮҮНИЙ АМЖИЛТ
-1996 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан
-2002 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
-2003 онд Алтангадас одон
-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
-2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байжээ.
| Авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж буй Д.ХАЯНХЯРВАА гэж хэн бэ |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |