Унгар Улсын Засгийн газраас хоёр ширхэг амьсгалын аппаратыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандивлажээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө тус амьсгалын аппаратын нэгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд өнөөдөр хүлээлгэж өгсөн байна.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг ковид-19-ийн эмчилгээний 40 ор дэлгэн ажиллаж байсан ба эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдсэнээр дахин 20 ор дэлгэсэн байгаа аж. Мөн эрчимт эмчилгээний найман ортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт коронавирусийн халдвар авсан эсвэл ойрын хавьтал болсон хүүхдүүд олон ирж байгаа ажээ. Сүүлийн 14 хоногт ирж эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 10 хувиар нэмэгдэж байгаа учир тасгийн ор дүүргэлт 100 хувь байна гэдгийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хэллээ. Тэрбээр мөн “НЗДТГ-аас хандивлаж байгаа уг амьсгалын аппарат нь хүүхдийн “Ковид-19”-ийн хүнд хэлбэр, хатгалгааны хүнд хэлбэрийн үед амьсгал удирдах боломжтой аппарат юм. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг нь улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Хагалгаанд орсон хүүхдүүд хагалгааны дараа, хүнд үедээ, хэсэг хугацаанд амьсгал удирдах шаардлага гардаг. Мөн коронавирусийн халдвар авсан хүүхдүүд хүнд хатгалгаатай, амьсгалын дутагдалтай тохиолдолд амьсгалыг аппаратаар удирдаж, уушги орлуулах эмчилгээг олон хоног хийх шаардлагатай байдаг. ЭМЯ-наас хэрэгцээт аппарат тоног төхөөрөмжөөр хангадаг ч цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед амьсгалын аппарат нэн шаардлагатай байсан” гэлээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Нийслэлийн удирдлагууд бүх боломжоороо нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа, улаан бүст ажиллаж, олон хүүхдийг эмчилж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтан албан хаагчдадаа, мөн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдадаа талархал илэрхийлье” гэв.
| ЭХЭМҮТ-д амьсгалын аппарат хандивлалаа |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |