• Өнөөдөр 2025-05-05

Байшин шатаж,13 настай охин түлэгджээ

2021-10-18,   286

Баянзүрх дүүрэгт  байрлах  Дарь-Эхийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр тус дүүргийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тус гудамжинд 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж, иргэд өөрсдөө угаарсан байдалтай олдсон байна.
 
Ингэхдээ гал түймэрт 44 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй нар угаартаж, 13 настай охины хоёр гар, хоёр хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

 

 


Байшин шатаж,13 настай охин түлэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188