Өнгөрсөн баасан гарагт “Зайсан хилл”-д болсон “Камертон” хамтлагийн тоглолтын асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар өнөөдөр 14:00 цагаас мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар “Хотын даргын хувьд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг үе шаттайгаар нээгээд явж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг цаашид дэмжиж ажиллана. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахиж, хариуцлагын гэрээг мөрдөж ажиллана” гэв.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Зайсан хилл”-д болсон “Камертон” хамтлагийн тоглолттой холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрбээр “Зайсан хилл” нь хариуцлагын гэрээ байгуулаагүй, хэд хэдэн удаагийн зөрчил гаргаж байсан. “Камертон” хамтлаг тоглолт байгуулах тухайгаа УОК, НОК-д албан бичиг явуулаагүй. Иймд “Зайсан хилл” аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцалж, хариуцлага тооцно. Захирагчийн албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, гурван удаагийн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн, “Зайсан Хилл”-д 10-аад зөрчлийн үйлдэл гарсан. Бид шаардлага удаа дараа хүргүүлсэн. Есдүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын зүгээс хоол үзвэр үйлчилгээ зэрэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж, босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Харин суугаа хүлээн авалтыг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Спорт, урлагийн арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүд маань үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна. Бид аль болох торгохгүй, дэмжих байр суурьтай байгаа. Зарим нэг зүйл дээр хайхрамжгүй байна. НОК-оос албан бичиг хүргүүлсэн эсэх асуудал маргаан дагуулсан. Бидэнд "Камертон" хамтлагийн тоглолт зохион байгуулах хүсэлт ирээгүй” гэв.
| Д. Сумъяабазар: "Камертон" хамтлагийн тоглолт зохион байгуулах хүсэлт ирээгүй |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |