УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургац, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, малын гоц халдварт өвчин буюу цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Малын гоц халдварт өвчин энэ жил их байна. Урд өмнө нь гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчин гарлаа. Энэ өвчин манай улсад бүртгэгдэж байгаагүй. Хилээр импортлогдож орж ирсэн гэдгийг хуулийн байгууллагуудтай хамтарч судалсан. Энэ өвчний тархвар нь чийгшил ихтэй жил ялаа, шумуул, шавжаар дамжиж халдварладаг. Голомтыг нь хумилаа гэсэн ч ялаа, шумуулаар дамжиж өөр газар голомтлох тохиолдол их байсан. ОХУ-аас гаралтай гэж үзэж байгаа. Мөн хонины цэцэг өвчний үүсвэртэй адил гэж эрдэмтэд үзсэн. Тиймээс энэ өвчинд хэрэглэдэг вакциныг 15 дахин нэмэгдүүлсэн тунгаар тарихад боломжтой гэж дүгнэсэн. Энэ дагуу арга хэмжээ авсан. Харин эмчлэх боломжгүй 769 үхрийг устгалд оруулж, 93.4 мянган үхрийг вакцинжуулсан. Одоогоор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 19 суманд 59 голомт бүртгэгдсэн” гэсэн юм.
Үхрийн арьс товруутах өвчин Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хөөвөр багт есдүгээр сарын 12-нд гарсан. Одоогоор халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар тус багийн дарга Б.Батзоригооос тодрууллаа. Тэрбээр “Есдүгээр сард Хөөвөр багийн Бэлчир хороолол буюу голын зүүн биед дөрөвдүгээр багийн малчин Э-ийнд үхрийн арьс товруутах өвчин илэрсэн. Тус өвчний шинж тэмдэг нь халуурах, доголох, арьс, туурай нь туурдаг юм билээ. Тухайн үед малын эмч нар шинжилгээ авч аймаг руу явуулсан. Шинжилгээний хариугаар үхрийн арьс товруутах өвчин гэдэг нь батлагдсан юм. Тухайн үед тэднийхтэй ойр байсан малчдын малыг вакцинжуулсан. Түүнээс хойш дахин халдвар гараагүй байгаа. Юунаас халдвар авсан гэдгийг нь тогтоогоогүй байна” гэв.
| Цагаан-Овоо сумын Хөөвөр багийн дарга: Үхрийн арьс товруутах өвчин есдүгээр сард илэрсэн |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |