“Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолт өчигдөр “Zaisan hill"-д болсон. Коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, өдөрт дунджаар 20 хүн тус халдварын улмаас нас барж байгаа. Цар тахлын хүнд цаг үед УОК, НОК-ын удирдах албан тушаалтнууд иргэдийг олноор бөөгнөрүүлж байна гэж иргэд удаа дараа бухимдаж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Тухайлбал, ХӨСҮТ-ийн дарга асан Л.Баттөр “Юу мини концерт, задгайн талбайн шоу. Юун дижитал Монгол боллоо доо. Тэссэнгүй хэлчихье. Нэг баг гэж зүтгэж явсных дуугүй л байлаа, ийм УОК, НОК ч гэж байх гэж дээ. Ийм болохоор эрүүл мэндийн салбарынханд ямар ч буруу байхгүй шүү” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн аж. Тэрбээр хагас жилийн хугацаанд ХӨСҮТ-ийг удирдаж ажилласан ч өнгөрсөн сарын 6-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.
.jpg)
Харин энэ талаар Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “Нийслэлийн онцгой комисс зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг аравдугаар сарын 15-аас нээнэ гэх хариуцлагын гэрээ байгуулсны хүрээнд уг тоглолт зохион болсон. Аж ахуй нэгж нь өөрөө НОК-той гэрээ хийсэн тул халдвар хамгааллын дэглэм баримтлан, урлагийн тоглолт хийхийг зөвшөөрсөн" хэмээжээ.
ААН-үүд Хариуцлагын гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ гэрээнд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж тодорхой заасан. Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулна. Харин гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал “Хариуцлагын гэрээ”-г цуцална. Гэрээг цуцалбал тухайн аж ахуйн нэгж 22:00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн Хариуцлагын гэрээнд зөвхөн хоол, уух зүйлсээр үйлчилнэ гэж заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглах буюу караоке ажиллуулж, хөгжим тавих зэргээр үйлчлэхийг хоригложээ. Зоогийн газар, баар, шөнийн клубуудэд нийт талбайн 50 хувьд нь үйлчлүүлэгч хүлээн авахыг зөвшөөрсөн юм.
| Л.БАТТӨР: Эрүүл мэндийн салбарынханд буруу байхгүй шүү |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |