Паралимпийн аварга Э.Содномпилжээ өөрийн цахим хуудастаа “Янжмаа гэх эмэгтэй нэг байраа өгөхгүй бол эсвэл байр авах хэмжээний мөнгө өгөхгүй бол "Харааж ална” гэх заналхийлэл ирсэн. Өнөөдрийн байдлаар надад цаасан батламж байгаа болохоос авсан байр байхгүй. Би хүнд юм өгөх албагүй. Өөрийнхөө хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрээр амьдарч байгаа жирийн нэгэн эр. Манай гэр бүлд ямар нэгэн асуудал гарвал Янжмаа гэх хүнтэй холбоотой болно" хэмээн түүний илгээсэн захидлыг оруулж, сэтгэгдэл бичсэн байлаа. Э.Содномпилжээгээс захидал ирүүлсэн хүнтэй ямар холбоотой болохыг нь тодруулсан юм.
Тэрбээр “1999 онд намайг өвдөж байхад ээж минь сайн гэсэн болгоныг хайж байсан юм. Тэгээд Янжмаа гэж хүнтэй таарч эмчлүүлэхээр мөнгө өгсөн боловч олигтой эмчилгээ хийгээгүй. Өөрийгөө Био энергээр эмчилдэг гэж ярьж байсан юм. Бид үнэн, худлыг нь мэдэхгүй шүү дээ. Тэгээд бид холбоо тасарсан. Гэтэл 22 жилийн дараа гарч ирээд ээж, бид хоёрыг дарамталж “мөнгө юм уу байр өгөхгүй бол “Харааж ална” гэж заналхийж байна. Үүнд гайхаж байна ” гэсэн юм.


Харин бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Э.Содномпилжээд захидал илгээсэн Янжмаатай холбогдож, ямар шалтгааны улмаас байр гуйсан талаар тодруулсан юм. Тэрбээр “Би ядарсан үедээ тусламж гуйх үндэслэлтэй. Би төр засгаас байр гуйсан болохоос Э.Соднопилжээгээс гуйгаагүй. Харин захидалдаа “Хүн тусалж байхад эргээд туслахгүй бол муу байдаг” гэдгийг сануулсан. Э.Содномпилжээ 13 настайдаа “Eagle” телевизийн нэвтрүүлэгт ээжтэйгээ орохдоо “Хөлөө дээгүүр тайруулсан, зузаан боолттой, хоёр суга таягтай байсан. Тухайн үед тэр ярихдаа “Би том болоод ээжийгээ тэжээнэ гэж боддог" хэмээж байсан юм. Харин Ээж нь “Монголын ард түмэн миний хүүд туслаарай” гэсэн юм. Тухайн үед би тэр хоёрыг маш их өрөвдөж, эмчилж, тусалсан. Би одоо хүн эмчлэхгүй байгаа. Хориотой гэдгийг олон жилийн дараа мэдсэн. Үүний улмаас миний охин нас барж, олон зүйлийн золиос болсон. Намайг УИХ-ын гишүүд мэдэж байгаа. Би нууц хүн биш. Харин Э.Содномпилжээ намайг заналхийлсэн. Бичлэг нь гар утсанд байгаа” гэв.


| Э.СОДНОМПИЛЖЭЭ: Янжмаа гэх эмэгтэй намайг байр өгөхгүй бол “Харааж ална” гэж заналхийлсэн |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |