УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. СЕХ-ноос сонгогчдын ирцтэй холбоотой мэдээллийг цахим хуудсаар дамжуулан хүргэж байгаа. Уг хуудаст мэдээлснээр 10:00 цагийн байдлаар Хэнтий аймагт сонгогчдын ирц 37.59, Сонгинохайрхан дүүрэгт 40.61 хувьд хүрчээ.
Аравдугаар сарын 10-нд явагдсан нөхөн сонгуулийн ирцийн дүн мэдээгээр Хэнтий аймагт нийт 18.796 сонгогч бүртгэгдсэнээс 37.04 хувь нь, харин Сонгинохайрхан дүүргийн 45.151 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон юм. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн тоо 50.752 бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн сонгогчийн тоо 113.993 байна.
Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт Хэнтий аймагт 37.59, Сонгинохайрхан дүүрэгт 40.61 хувьтай байна |
|
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |