Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны аравдугаар сарын 16-ны Бямба гаригийн 07:00 цагт эхэллээ. Нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч, Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчиддоо хандан уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэе.
УРИАЛГА
Монголчууд бид төрт ёсоо дээдэлж, төрийн сонгуульдаа хүндэтгэлтэй хандаж, иргэний эрх, эрх чөлөөгөө эрхэмлэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Иргэдийн улс төрийн сонгох, сонгогдох эрх нь хүний амьд явах эрхтэй агаар нэгтэй, ямар ч үед хязгаарлаж үл болох, үндсэн эрх юм. Тиймээс тусгаар тогтносон, бүрэн эрхэт улсын сонгогч Та бүхэн хэнээс ч үл хамааран, бусдын нөлөөнд үл автан, айх айдасгүй, эргэлзэх эргэлзээгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцож, төрд илгээх өөрийн төлөөллийг сонгоно уу.
Сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд ил тод, нээлттэй, шударга, хүндрэл чирэгдэлгүй явуулахын тулд сонгуулийн байгууллагын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт 07:00-22:00 цагт явагдана.
Нэмэлт санал хураалтын ирцийн мэдээг https://turnout.gec.gov.mn/ цахим хуудсаар нийтэд байршуулж, санал авах 131 хэсэгт сонгогч саналаа бусдаас хараат бусаар, аюулгүй нөхцөл байдалд өгөх боломжийг хангаж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, хяналт тавьж, Сонгуулийн байгууллагад хамаарах зөрчил, дутагдлыг нэн даруй засч залруулж шуурхай ажиллах болно.
Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг (Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Баянмөнх-1, 2-р баг, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-т болох тул эхний санал хураалтад оролцоогүй сонгогч Та бүхнийг хүрэлцэн ирж, саналаа өгөхийг уриалж байна. Сонгогч Таны санал чухал.
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
| Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт үргэлжилж байна |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |