"Сайншанд сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын таван иргэн алхаж байна" гэх мэдээллийг өчигдөр Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт нэгэн иргэн ирүүлжээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид тухайн газарт очиж, гадаадын таван иргэнийг саатуулан гадаадын иргэдийн харьяатын газрын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн байна.
Энэ дагуу Эрх бүхий байгууллага шалтгаалан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байгааг тус цагдаагийн газраас мэдээллээ.
Сайншанд сумын нутагт алхаж явсан гадаадын таван иргэнийг саатуулан шалгаж байна |
|
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |