Монгол Улсын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийн даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК болон “Газпром” НХН энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр зөвшөөрчээ.
Захиалагчаар “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Н.Асеев, гүйцэтгэгчээр “Газпром проектирование” ХХН-ийн Ерөнхий захирал В.А.Вагарин нар гарын үсэг зурж баталгаажуулснаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд шуурхай орлоо. Энэхүү ажлын хүрээнд ОХУ-ын Үндэсний Стандарт ГОСТ Р 55989-2014 “Байгалийн хий дамжуулах хоолой 10 МПа-аас дээш даралтын төслийн стандарт” Үндсэн шаардлага, мөн “Газпром” НХН-ийн 2-3.5-051-2006 “Байгалийн хий дамжуулах хоолойн технологийн төлөвлөлтийн норм” стандартыг тус тус энэ оны тавдугаар сарын 4-өөс 2022 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдөр хүртэл нэг жил, зургаан сарын хугацаанд мөрдүүлэхээр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар бүртгэжээ. Ингэснээр эдгээр стандартыг хэрэглэхийг зөвшөөрсөн болно.
Мөн Оросын Холбооны Улсын “Магистраль дамжуулах хоолойнууд”-ын Ерөнхий дүрэм СП36.13330.2012, Оросын Холбооны Улсын “Магистраль дамжуулах хоолойнууд”-ын Технологийн дүрэм СП86.13330.2014-ийг тус тус Монгол Улсын холбогдох байгууллагуудаар хянуулан батлуулж, мөрдөж ажиллахад бэлэн болгожээ.
Төслийн хүрээнд ажил гүйцэтгэх “Газопровод союз восток” ХХК-д ОХУ-аас уригдан ажиллах мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Монгол Улсын засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 201 дугаар тогтоолыг гаргуулан мөрдөн ажиллана гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээлсэн юм.
| Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил үргэлжилж байна |
|
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |