Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталжээ.

Энэ ажлын хүрээнд Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос цахимжуулсан.
Нийгмийн даатгалын дэвтэр цахим болсонтой холбогдуулан нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг зарим үйлчилгээг цахим болгох боломж бүрдлээ.
Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг олгоход өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг тус тус бүрдүүлж байна.

Даатгуулагчаас тэтгэмж авахаар бүрдүүлж байгаа баримт бичгийг цахимжуулж, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шинэчлэн боловсруулсан.
Улмаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн баталжээ.
Энэ журам батлагдсанаар жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэнэ.
| Жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлэх боломж бүрдэнэ |
|
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |