• Өнөөдөр 2024-04-26

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаанд Хан-Уул дүүрэг "сайн" үнэлэгджээ

2021-06-21,   399

    "Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2021" судалгааг нийтэд танилцууллаа.
Энэ үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми “Улаанбаатар хотын хөгжил урагшилж байна уу, ухарч байна уу гэдгийг энэ тайлангаар харуулдаг. 2017-2019 онд дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс урагшилж байсан. Харин 2019-2021 оны буюу энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харвал дүүргүүдийн үйл ажиллагаа ухарсан байна. Өөрчлөлт, бүтээн байгуулалтууд хийгдээгүй байна. Сул гарч буй үзүүлэлтэд эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон асуудал байна. Эдгээрийг нийслэл, дүүргүүдийн түвшинд авч үзэх хэрэгтэй” гэлээ.
 
Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг 150 үзүүлэлтээр авч үздэг. Аль болох амьдралын чанарыг сайжруулах үзүүлэлтүүдийг оруулдаг. Хотоос алслагдсан байдал нь дүүргүүдийн үзүүлэлтэд нөлөөлөхгүй. Харин давуу тал ч байж болно.
 
Анхны тайлангийн үзүүлэлтээр Баянгол дүүрэг үзүүлэлтээр тэргүүлж байсан. Сүүлийн хоёр жилийн судалгааны тайланг харахад тус дүүрэг эдгээр үзүүлэлтээсээ ухарч эхэлсэн. Харин Хан-Уул дүүргийн үзүүлэлт сайжирсан. Бусад дүүргүүдтэй харьцуулахад эерэг буюу сайн үзүүлэлт гарсан. Аюулгүй, амар тайван байдал, эдийн засаг, ажилгүйдлийн түвшин буурсан зэрэг сайн үзүүлэлттэй байна.
 

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаанд Хан-Уул дүүрэг "сайн" үнэлэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188