“Deaf Cats” хамтлагийн дуучин Ц.Ариунбулгантай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Танай хамтлаг хэрхэн бүрэлдэж, нэгнээ олсон түүхээ хуваалцаач?
-Манай хамтлаг байгуулагдаад удаагүй л дээ. Хамтлаг байгуулагдахаас өмнө хөгжимд сонирхолтой залуус дуртай зүйлээ хийцгээгээд л явдаг байлаа. Манай хамтлаг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хоёр маань өмнө нь өөр хамтлагт байлаа. Нэгнээ урьд нь таньдаг, заримтай нь найз байхад манай басс гитарчин Итгэлт маань биднийг нийлүүлж, “Хамтлаг байгуулъя” гэсэн санал тавьсан. Бид анхнаасаа л блюз тоглож, сэтгэл ханамж авах зорилгоор бүхнээ эхэлж билээ. Блюз л биднийг нэгэн цэгт огтлолцуулсан даа. Бид хамтдаа бэлтгэл хийж, тоглох бүрт маш их баяр баясал мэдэрч, гишүүн бүрийн харцнаас тэр сэтгэл ханамжийг харж болдог. (инээв)
-Танай хамтлаг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Бид хэд хэдэн дуутай болж амжсан. Сарын өмнө анхны уран бүтээл болох “Devangels” дуугаа олон нийтэд цацсан. Хөл хорионоос үүдэн хамтлагийн бэлтгэл түр зогссон боловч бие биетэйгээ холбогдон дуунууд сонсож, туршлага солилцож, хөгжилтэй байхыг хичээж байна. Одоохондоо хувь хувьдаа д бэлтгэлээ базааж байна даа. Бүх талаар өөрсдийгөө хөгжүүлэхээр хичээж байна.
Бусад хамтлагийг ямар байдгийг сайн мэдэхгүй ч бид хамт байхдаа зугаатай, үр бүтээлтэй мөн маш тухтай байдгийг хэлж чадна. Хаана ч, ямар ч орчин нөхцөлд тэднээсээ дулаахан бас найдвартай мэдрэмж авдаг даа. Бие биедээ итгэдэг маань бас нөлөөлдөг байх. Олны өмнө гарахад ч тэдэнтэйгээ хамт гэж бодохоор өөрсдийнхөөрөө чөлөөтэй байж, хэн юу гэж бодох нь хамаагүй болчихдог. Мөн бүхий л талын мэдлэгээ солилцож, дан ганц хөгжим ч биш, амьдралын бусад асуудал, зовлон, жаргалаа ч хуваалцдаг нь сайхан санагддаг шүү.

-Дуугаа хэрхэн зохиодог талаар уншигчдад сонирхуулаач?
-Ингэж зохиодог гэсэн тогтсон зүйл байдаггүй. Харин ихэвчлэн тухайн үеийн мэдрэмжээрээ тоглож, нэг үгээр “жам”-ддаг. Бэлтгэл дээр нэг нь хүссэн аяа тоглож байхад нөгөөх нь өөрийнхөөрөө нэмж тоглосоор байгаад дажгүй дуу болчихдог шүү. Үүнийг манайхан ‘Чийдэн асах’ гэлцдэг.
-Цаашдын уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Дээр хэлсэнчлэн бид саяхан нэг бүтээлээ цацсан. Одоо “Slow blues” хэмээх дуугаа бичүүлэхээр бэлдээд байна. Онцлог нь өмнөх бүтээлээс илүү удаан хэмнэлтэй, маш их мэдрэмж илэрхийлсэн байх болов уу. Дуугаа чанаржуулахын тулд одоо ч ажиллаж л байна даа.

-Хамтлагийн дуунууд тань сонсогчдод их хүрсэн байсан. Баяр хүргэе?
-Баярлалаа. Бидэнд эерэг сэтгэгдэл маш олныг илгээсэн, дууг маань сонссон бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Блюз хөгжимд хайртай, сонсож таашаал авдаг болохоор тоглох үед бүр ч янзтай байдаг. Тиймээс хүмүүсийг ч бас энэ мэдрэмжийг мэдрээсэй гэж хүссэн. Ташрамд хэлэхэд, блюз бол зовлон дундаас бий болсон аугаа урсгал төдийгүй үүнийг эхлүүлсэн хүмүүст талархаад баршгүй. Блюз хөгжим бүхэлдээ мэдрэмж агуулсан, зовлон зүдгүүр, гуниг гутралыг хуваалцаж, үнэн түүхийг өгүүлдэг мэт санагддаг юм. Бид тоглож, дуулах бүртээ өөрсдийгөө гаргаад ирж буй мэт, дотоод мэдрэмжтэйгээ уялдаж байгаа юм шиг санагддаг шүү.
Тиймээс хүмүүс сонсож байна гэдэг нь бидний мэдрэмжийг мөн адил хуваалцсан гэсэн үг учир гүнээ талархаж байна.
-Хамтлагаа яагаад “Deaf Cats” гэж нэрлэсэн юм бэ?
-Хамтлагаа байгуулчихаад хэсэг нэргүй явсан. Cats нь 1940,50-аад оны жазз блюз тоглож байгаа нөхдүүдийн зүйрлэдэг хипстер хэллэг юм. Мөн блюз, жазз уран бүтээлчид хүндэлдэг хөгжимчдөө “муур” хэмээн зүйрлэдэг. Дээхнэ үед блюз, жазз урсгалын хөгжмийг “Андерграунд” газруудад тоглодог байсан нь надад яг л муур шиг, өдөр нь нуугдаж, шөнө нь гарч ирж байгаа мэт, сонсоход хүртэл зөөлөн, заримдаа учир нь олдохгүй мууртай адил мэдрэмж өгдөг шиг санагдсанаас ийн нэрлэсэн.
“Deaf” буюу дүлий гэдэг нь бид чихээрээ сонсож ойлгодог юм шиг хэрнээ сэтгэлдээ сонсож бүтээл гаргадаг юм шиг мэдрэгддэг. Харин чихээрээ гаднаас ирэх сөрөг болон эерэг зүйлсийг яг л дүлий мэт өнгөрөөх гэсэн далд утга бодож өгсөн юм. Гол нь гаднаас биш дотроосоо л сонсдог гэсэн утгаар нэрийдсэн юм. Гаднаас юмсыг хэчнээн сонсож хүртэж байсан ч дотор эгшиглэж байгаа аялгуу л хөгжимчин, дуучдыг бий болгодог гэж боддог.
| Ц.АРИУНБУЛГАН: Блюз биднийг нэг цэгт огтлолцуулсан |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |