Рашаан булаг нь олон чиг Сэлэнгийг яаж гүйцэх юм бэ
Ачтай буянтан олон чиг ээжийг минь яаж гүйцэх вэ дээ... хэмээн дуулж зогсох барилгачин хүүгийн видео бичлэг цахим орчинд цацагдан, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ. “Ус мөрөн олон чиг” дууг баргил хоолойгоор эвлэгхэн дуулсан хүүг Балдирмаагийн Бархасбадь гэдэг. Тэрбээр дуу дуулахаас гадна шүлэг сайхан уншдаг юм. Өмнө жил түүний ахынхаа найрын үеэр уншсан Р.Чойномын “Монгол” хэмээх шүлэг олны сонор, сэтгэлийг баясгаж, цахимаар олон мянган хандалт авсан. Ингээд түүнтэй ярилцсан яриагаа уншигч таны өмнө дэлгэж байна.
-Таны дуулж байгаа бичлэг цахим орчинд цацагдсанаас хойш хүмүүсийн дунд “Хэн гэдэг, хаана ажилладаг барилгачин залуу юм бол” гэх асуулт, таамгууд их өрнөсөн. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Б.Бархасбадь гэдэг. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрж, өссөн. Одоо СУИС-ийн Ардын дууны ангийн III курсийн оюутан. Зуны амралтаараа барилгын ажил хийж байгаа. Одоогоор X хороололд шинээр баригдаж буй 16 давхар барилгыг барилцаж байна.
-Барилгын ажил хийж байхдаа дуулсан “Ус мөрөн олон чиг” дуу олон мянган хүнд хүрсэн. Та бичлэг хийж байгааг мэдсэн үү?
-Хамт ажилладаг хүмүүс маань дууг минь сонсох дуртай. Иймээс их ажлын дундуур үе үехэн дуу дуулдаг даа. Би “Ус мөрөн олон чиг” дууг дуулж байхад бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд оруулсныг мэдээгүй. Тухайн өдрийн орой нь гэртээ харьчхаад байж байтал хамт ажилладаг ах “Чиний дуулж байгааг бичлэг болгоод фейсбүүкт шейрлэсэн чинь зөндөө олон хүн үзчихсэн байна” гээд явуулсан. Би тэр үедээ нээх тоохгүй байж байгаад харсан чинь олон хүн үзсэн байна лээ. Тэгээд сэтгэгдлүүдийг нь унштал олонх нь эерэг коммент байсан. Мөн дараа өдөр нь “Говь шанхын нутаг” дууг дуулж байхад ажлын маань ах бичлэг хийгээд надаас “Чиний дууны бичлэгийг ахиад олон нийтийн сүлжээнд оруулчих уу?” гэж асуусан. Би ч зөвшөөрсөн. Сүүлийн бичлэг маань илүү олон буюу арван мянган хүнд таалагдсан байна лээ. Гуравхан хонож байхад ийм олон хүн миний дууг сонсож, намайг дэмжиж байгаад үнэхээр баяртай байна.
-Багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан уу. Та хэзээ дуучин болохоор шийдсэн бэ?
-Би бага байхдаа дуулах дуртай байсан. Тэрнээс биш дуучин болно гэж мөрөөддөггүй байлаа. Ер нь нэвтрүүлэгч болохыг л хүсдэг байсан даа. Иймээс их шүлэг зохиодог, шүлэг уншдаг байлаа. Багадаа тэмцээн уралдаанд олон оролцож байгаагүй болохоор “Өөрийнхөө дуулах чадварыг ямар түвшинд байгааг мэдэхгүй, тэмцээн уралдаанд оролцвол тэнцэхгүй байх. Дуучин болохоор хэмжээнд дуулах чадваргүй” гэж бодсон. Харин арван хоёрдугаар ангид байхдаа “Яргуй” наадамд оролцож түрүүлсэн. Тэгээд Монгол Улсын Консерваторид суралцах эрхээр шагнагдсан. Энэ үед л “Дуучин болж чадах юм байна” гэсэн итгэл төрсөн. Мөн өвөө маань намайг “Чи дуучин болж чадна” гэж их урамшуулдаг байсан.
-Танай удамд дуулдаг хүн бий юү. Хэзээнээс дуу хөгжимд дуртай болсон бэ?
-Аав, ээжийн маань аль аль талд дуулдаг хүн бий. Аав маань олон хүнд танигдаагүй ч нутагтаа найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдэг шиг сайхан дуулдаг хүн байдаг. Ээжийн талаас аав нь буюу өвөө гоё дуулдаг. Би өвөө, эмээгийндээ өссөн. Би дөрвөн настайгаасаа дуулж эхэлсэн. Дуунд дуртай болох шалтгаан маань өвөөтэй холбоотой. Өвөө минь “Намрын өнгө” гээд дууг сэтгэлд хоногштол гоё дуулдаг хүн дээ.
.jpg)
-Та ямар дуу дуулах дуртай вэ. Ихэвчлэн ямар үедээ дуулах дуртай байдаг вэ?
-Би сэтгэл амгалан, жаргалтай үедээ дуулах дуртай. Сэтгэл амгалан байхаар цаанаасаа дуу аялаад л явчихдаг. Дуурийн болон ардын дуу надад таалагддаг. Иймээс цаашдаа дуурь болон ардын дуугаа аль алиныг нь орхилгүй хослуулж, дуулахыг хүсдэг.
-Үлгэр дуурайлал авч, дууг нь дагаж дуулах дуртай дуучин байгаа юу?
-Байлгүй яах вэ. Би дуучин Г.Ариунбаатарын дууг сонсох, дагаж дуулах дуртай. Би дуурийн буюу дээд өнгө шаардсан дуу дуулах дуртай болохоор Г.Ариунбаатарын дуу цаанаа л онцгой санагддаг. Түүний “Монголын тал нутаг”, “Монголын өглөө”, “Ус мөрөн олон чиг” зэрэг дууг сонсоод, дуулаад байхаар сэтгэл сэргээд ирдэг шүү.
.jpg)
-Урлагийн хүн болно гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай гэрийнхэн намайг ойлгож, дэмжсэн. Тэр тусмаа өвөө болон ээжийн маань дүү намайг их урамшуулсан. Хүн урмаар тэтгэгдэж амьдардаг амьтан. Ойр дотно хүмүүс минь намайг урамшуулахаар “Итгэлийг нь алдахгүй юмсан” гэж бодоод өшөө илүү хичээдэг.
-Зуны амралтаараа яагаад барилгын ажил хийхээр сонгосон бэ?
-Сургалтын төлбөрөө өөрөө хөдөлмөрлөж, олохын тулд барилгын ажил хийхээр болсон. Мөн барилгын ажил хийж сурахыг хүссэн. Би “Аливаа ажлыг хийгээд сурахад хэзээ нэгэн цагт хэрэг болно” гэж итгэдэг. Тиймээс ажил гололгүй, чадахынхаа хэрээр сурч, хөдөлмөрлөхийг хичээдэг.
.jpg)
-Ярилцлагынхаа төгсгөлд та манай уншигчидтай цаашдын зорилгоо хуваалцаж болох уу?
-Би өөрийн сурч буй мэргэжлээ сайн эзэмшихийг хичээж байгаа. Цаашдаа олондоо танигдсан алдартай дуучин болохыг хүсэж байна. Түүнчлэн гэр бүл гэдэг хүний амьдралын салшгүй хэсэг билээ. Иймд би сайн нөхөр, аав болно.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| Барилгачдын дунд дуулсан Б.Бархасбадь: Дуртай дуугаа дуулж байтал ажлын маань ах бичлэг хийчихсэн байсан |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |