-Рубик шооны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болсонд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд 13 орны шилдэг 110 тамирчинтай өрсөлдлөө. Миний оролцсон гурвалжин шооны төрөл гурван үе шаттайгаар зохион байгуулагдлаа. Эхний үе дээр 3.7 секундийн дундажтайгаар дөрөвдүгээр байрт, хоёрдугаар шатанд 2.62 секундэд эвлүүлж, улсын дээд амжилтыг эвдсэн. Харин гуравдугаар шатанд 3.8 секундэд эвлүүлж, хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртлээ. Энэ тэмцээнд оролцсон хамгийн том зорилго Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргах гаргах байлаа. Монголд зохион байгуулагддаг энэ төрлийн тэмцээнд оролцохдоо медаль авахын тулд биш, зөвхөн амжилтаа ахиулж Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргах зорилготой байсан. Анх энэ төрлийн тэмцээнд оролцохдоо хүссэн шигээ төдийлөн сайн амжилт гаргаж чаддаггүй байлаа. Хамгийн анхны улсын рекордоо 2018 онд тогтоосон. Цар тахалтай үед цагийн ажил хийж байхдаа Азийн аварга шалгаруулах тэмцээний зардлаа цуглуулж эхэлсэн. Мөн бэлтгэлээ өнгөрсөн хугацаанд нэг ч таслаагүй ээ.
-Рубик шоо эвлүүлэх спортоор хэзээнээс эхэлсэн бэ?
-Есдүгээр ангидаа найзынхаа шоо эвлүүлж байхыг хараад сонирхож эхэлсэн. Анх шоо хэрхэн эвлүүлэхийг найз минь зааж өгсөн. Гэхдээ мэргэжлийн багш биш учраас сайн зааж өгч чадаагүй. Тэгээд цахимаар өөрөө судалж, эвлүүлж байгаа дүрс бичлэгүүдийг дуурайж эхэлсэн. 14 хоногт техникүүдээ бие дааж сураад цахимаар шоо эвлүүлж байгаа тамирчид шиг хурдан эвлүүлж сурахаар хичээж эхэлсэн. Ангийнхан дундаа шоо эвлүүлдэг хүүхдүүдтэйгээ ширээ тойрч суугаад уралдаж шоо эвлүүлдэг байлаа. Аравдугаар ангидаа гэхэд 30 секундэд нэг рубик шоо эвлүүлдэг болсон байсан. Нэг жилийн турш шоогоо орхиод дараагийн жилээс нь дахин оролдож эхэлсэн. Тэр үед өөрийгөө Дархан хотын рубик шоо хамгийн хурдан эвлүүлдэг хүн гэж боддог байлаа. Гэтэл манай багш Н.Сэргэлэнбат 15 секундэд эвлүүлчихсэн.Түүнийг хараад үнэхээр бахархсан. Өөрөө бие дааж сурсан би “Нүүдэлчин” рубик шооны клубт ороод илүү мэргэжлийн байдлаар суралцсан.
.jpg)
-Энэхүү спортоор цааш үргэлжлүүлэн хичээллэхэд юу нөлөөлсөн бол?
-Энэ спортоор хичээллэх болсон шалтгаан нь клубийнхэн маань гэж боддог. Тэдэнтэй хамт шоо эвлүүлэхэд ханьтай, нэгнээсээ суралцаж, туршлагаасаа хуваалцдаг. Хэрвээ би ганцаараа байсан бол өдийд энэ спортоос шантрах байсан байх гэж боддог. "3х3" шоог эвлүүлэхэд уйдна гэж байхгүй яагаад гэвэл уг шоог эвлүүлэхэд 43квантиллион(43*10-ийн 18 зэрэг) өөр хувилбартайгаар холигдох тохиолдолтой. Энэ нь юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл эвлүүлэлт болгоны холилт ижил гарч ирэх боломжгүй.
-Шоо эвлүүлэх нь хүнд ямар ач тустай вэ?
-Би юмыг олон талаас нь хардаг болсон. Шоо эвлүүлэхээс өмнө ганцхан л хариулт байх ёстой юм шиг байдаг байлаа. Одоо ямар арга ашиглаж хэрхэн амрахаар бүтээх вэ гээд олон талаас нь хардаг болсон. Тэгээд цаг хугацаанд баригддаг учраас цагны заагийг сайн мэддэг болсон. Нэг цаг биш, минут биш, секундээр бүүр нарийвчилбал долиор ч миний амжилт хэмжигддэг. Тиймээс цагны үнэ цэнийг ойлгоно. Жишээ нь, долоон секундтэй оролцогч 2.7 секундтэй оролцогч хоёрын дунд 100 гаруй хүн жагсдаг.
-Азийн аваргын тэмцээнд оролцохын тулд хамгийн бага зардлаар явсан гэж сонссон. Хэрхэн мөнгөө хэмнэсэн бэ?
-Нийт 1.8 сая төгрөгийн төсвөөр тэмцээндээ оролцоод ирсэн байна. Улаанбаатараас Баян-Өлгий орсон, цаашлаад Казакстан Улс орохын тулд дөрвөн өдрийн зарцуулсан. Ингээд арай гэж хилээр гараад Нурсултан хот хүртэл хоёр хоног явсан. Ядаж байхад дайны улмаас зочид буудлуудад захиалга өгөх боломжгүй байсан. Гэхдээ бид тус улсад дөрвөн өдрийн турш тэмцээндээ оролцлоо.
-Шоо эвлүүлэх спортын тамирчин болоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх эвлүүлж эхэлхэд төдийлөн дэмждэггүй байсан. Энэ спортоор шургуу хичээллэж эхлэхэд 12 дугаар ангиа төгсөх гэж байсан юм. Одоо бол гадаад дотоодын тэмцээн, уралдаанд оролцоход дэмждэг болсон.
-Улсын дээд амжилтыг эвдэх, түүний эзэн болоход ямар мэдрэмж төрсөн бэ?
-Хамгийн анх 2018 оны есдүгээр сард болсон тэмцээнд оролцоход улсын дундаж дээд амжилт 4.08 секунд байсныг би 3.65 секунд болгож, улсын дээд амжилтын эзэн болсон. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг үгээр хэлшгүй. Зорилгодоо хүрч алтан медалийн эзэн болсон нь мартагдашгүй мөчүүдийн минь нэг. Аавынхаа нэрийг өндөрт өргөж чадсандаа л хамгийн их баярлаж байсан юм болов уу.
.jpg)
-Азийн аваргын тэмцээний шагнал гардуулах торгон мөчийн талаар дурсах уу. Хэр хугацаанд бэлтгэл хийсэн бэ?
-Миний хувьд гурвалжин шоогоор хичээллээд дөрвөн жил болсон байна. Энэ хугацаанд өөрийн эвлүүлэх аргаа олохын тулд их судалгаа хийсэн. Шууд эвлүүлээд сурчихна гэж байхгүй, байнгын бэлтгэл хийх хэрэгтэй. Одоо гурвалжин шоог өдөрт 500 удаа эвлүүлдэг. Өглөө бүр зургаан цагт босоод шоогоо эвлүүлж эхэлнэ. Байнга бэлтгэл хийснээр хурд минь сайжирсан. Миний зорилго хоёр секундэд эвлүүлдэг болох байлаа. Азийн аваргын тэмцээнд бүртгүүлсний дараа илүү хариуцлагатайгаар бэлтгэлээ хийж эхлэх хэрэгтэй болсон учраас өдөрт 1000 удаа шоо эвлүүлж эхэлсэн. Байнга ингэж давтамжтай хийгээд байхаар уйддаг байлаа. Гэхдээ тэвчээртэйгээр үргэлжлүүлсэн. Хамгийн гол нь тамирчин хүн өөртөө итгэх итгэлтэй байх хэрэгтэй. “Би яах бол, чадах болов уу” гэсэн эргэлзээ амжилтыг хойш татдаг. Би өөртөө итгэхийн тулд хангалттай гэж бодох хүртэл сайн бэлтгэл хийсэн. Рубик шооны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан монгол хүн болсондоо баяртай байна. Миний амьдралд тохисон торгон мөчүүдийн нэг байлаа.
-Таны амжилт доль, секундээр хэмжигддэг шүү дээ. Ганцхан секундийн ард ороход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би зөвхөн миний дээр байгаа алтан медальтай хүний дээд амжилтад хүрэхийг мөрөөдөх биш, дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа хүний дээр гарахыг мөрөөддөг. Өөрөөсөө нэг алхам эсвэл хэдхэн алхмын урд байгаа хүний амжилтыг гаргахыг хичээгээд байх юм бол би тэр хүний л байрт очоод үлдчихнэ. Тиймээс надаас илүү урд байгаа дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг хүний амжилтыг эвдэхийн төлөө хичээллэдэг.
-Дэлхийн хэмжээний ямар тэмцээнд оролцох зорилготой байна вэ?
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 онд зохион байгуулагдана. Тэр тэмцээнд оролцож, амжилт гаргахыг зорьж байгаа.
-Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа
-Баярлалаа..jpg)
| РУБИК ШООНЫ УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫН ЭЗЭН Э.АМАРСАНАА: МИНИЙ АМЖИЛТ СЕКУНДЭЭР ХЭМЖИГДДЭГ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |