Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-ЖДҮ сан байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хэчнээн аж ахуйн нэгжид, хэдэн төгрөгийн зээл олгосон бэ?
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсан 2009-2019 он хүртэлх хугацаанд нийтдээ 8235 төсөлд, 991 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
-Энэ жил Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болсон. Үүний хоёр их наяд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх зээл рүү хуваарилагдсан. Энэ төсөв жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэр хүрэлцээтэй вэ?
-Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө баталсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр их наяд төгрөгийг ажлын байр хадгалах нөхцөлтэй зээлийг арилжааны банкаар олгох ажил эхлээд байна. Хоёр их наядын нэг их наяд нь банк өөрийн эх үүсвэрээс зээлдүүлнэ. Хүмүүс ганцхан жил өгөөд дуусчих юм шиг ойлгоод байх юм. Төлөвлөгөөний дагуу гурван жилийн хугацаанд зээл олгох ажил үргэлжилнэ.

Зээлийн гол зорилго бол зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл биш, ажлын байрыг хадгалах. Тиймээс ерөнхий гэрээг Сангийн яам, ХХААХҮЯ, Монгол банк, Зээлийн батлан даалтын сан, банкууд хамтран байгуулж байгаа. Гэрээн дээр тодорхой шаардлагууд заасан. Өөрөөр хэлбэл, татвараа цаг тухай бүрд нь төлдөг, чанаргүй зээлийн ангилалд багтаагүй, үйл ажиллагаа нь тогтвортой явдаг аж ахуйн нэгжүүд зээлд хамрагдах бүрэн боломжтой.
Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх, Зээл хүсэгч, түүний хамаарал бүхий этгээд нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу тодорхойлсон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар НДШ, татварын өргүй байх. Хэрэв өртэй бол төлж, барагдуулсан байх. Зээлийн хугацаанд зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, зээлээ төлөх боломжтойг банк үнэлж тогтоосон байх зэрэг шаардлага бий. Засгийн газар үүн дээр хэрхэн оролцох вэ гэхээр зээлийн хүүгийн зургаан хувийг төлнө. Уг зээл нь нийтдээ есөн хувийн хүүтэй. Үүний зургаан хувийн зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газраас даах юм. Өөрөөр хэлбэл, уг зээлийн хүүгийн зөрүүг улс дааж, аж ахуйн нэгжүүд гурван хувийг нь төлнө.
Мөн зээл хүсэж буй аж ахуйн нэгжүүдэд барьцаа хөрөнгө дутах асуудал гардаг. Барьцаа хүрэлцэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан даах юм. Энэ тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой. Зээл хүсэгчдэд хүндрэл учруулахгүйн үүднээс тэгсэн. Арилжааны банкнууд ЖДҮ-ийн тодорхойлолт шаардахгүй. Зээл хүсэгчдэд хүндрэл учруулахгүйн үүднээс арилжааны банканд хүргүүлсэн материалд нь үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна. Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авахаар төрийн байгууллагад хандах шаардлагагүй гэж ойлгож болно. Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан гэх мэт бусад шаардлага бий.
-Энэ жилийн хувьд цар тахлаас үүдэн эдийн засаг уналтад орж, зээлийн эргэн төлөлтийг 2021 он хүртэл хойшлуулсан. Өнөөдрийн байдлаар хэчнээн аж ахуйн нэгж зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргаад байна вэ?
-Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас улс оронд бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой байлгах, ажлын байр хадгалах зорилгоор ЖДҮХС-аас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгосон “хэвийн зээл”-ийн ангилалд хамаарах зээлдэгчээс төлбөр хойшлуулах ажлыг ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны А-373 тоот тушаалаар зохион байгуулсан. Нийт 253 аж ахуйн нэгжээс хүсэлт ирүүлснээс шаардлага хангаж буй 176 аж, ахуйн нэгжийн 33.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Эргэн төлөлт 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан бөгөөд тавдугаар сарыг дуустал хэвийн ангиллаас бусад ангилалд хамаарах зээлдэгч төлбөрийн зөрчлөө барагдуулсан тохиолдолд төлбөрийг хойшлуулах боломжтой.
-Банкны зүгээс тавьж буй шаардлага өндөр байна гэсэн гомдол аж ахуйн нэгжүүдээс их ирж байна. Мэдээж арилжааны банк ашгийн төлөө болохоор өндөр шаардлага тавьж байгаа байх. Үүн дээр танай агентлаг хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?
-Мэдээж банк өөрийн эх үүсвэрээс зээл олгох учраас шаардлага, хяналтаа тавина.
-ЖДҮ-ийг дэмжих зээл эзэндээ очилгүй, нэр бүхий албан тушаалтнууд танил талаараа их хэмжээний зээлийг бага хүүтэйгээр авч байсан бараан түүх бий. Энэ асуудал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Улсын их хурлын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компанидаа авсан зээлээ бүгд 100 хувь төлсөн. Бид 2019 оны зээлийн журамдаа төрийн өндөр албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын гишүүн, Засаг дарга, агентлагийн дарга гэх мэт өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авахыг хориглосон заалт оруулсан.
Мөн өнгөрсөн жил сонгон шалгаруулалт хийхдээ ирүүлсэн бүх төслийн материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, тулгалт хийгээд энэ аж ахуйн нэгжүүд төрийн өндөр албан тушаалтнуудтай хамааралтай байна уу, үгүй юү гэдгийг нэг бүрчлэн шалгуулсан.
Г.ЖАВХЛАНТГАРЬД
| ЖДҮ-ийн газрын дарга Я.ЭРДЭНЭСАЙХАН: Ажлын байр хадгалах зорилготой зээл гурван жил үргэлжилнэ |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |