-Хянан баталгаа гэж юуг хэлээд байна вэ?
-Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа гэж нэрлэдэг. Хянан баталгааны ажлыг төлөвлөгөөт буюу захиалгат гэж 2 ангилдаг. Төлөвлөгөөт хянан баталгааны ажил нь хот тосгон, ХАА, тариалан болон бэлчээрийн газруудад улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутамд хийж гүйцэтгэдэг. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлээр энэ ажил зохицуулагддаг. Хоёрдугаарт газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа гэж бий. Энэ ажлыг Газрын тухай хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгж байгууллага таван жилд нэг удаа өөрийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар хийлгүүлэх үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд энэхүү газрын төлөвлөлт, чанарын захиалгат хянан баталгааг 2019 оноос эхлэн эрчимжүүлээд байна. Газрын тухай хууль батлагдсанаас хойш энэ ажил 2017-2018 он хүртэл хоцрогдолтой явагдаж байсан. Ямар асуудлаас болоод бодит байдал дээрээ хэрэгжээгүй вэ гэх мэт асуудлууд бий. Тодруулбал, журам заавраас гадна бодит байдал дээр хянан баталгааг хэрхэн, яаж хийх тухай тодорхой байгаагүй. Иймд 2019 онд журам, зааврыг нь бүрэн шинэчилсэн. Ингэснээр мэргэжлийн байгууллагууд иргэд, аж аухйн нэгжийн газар дээр хэдий хугацаанд, яаж хянан баталгаа хийх вэ гэдгийг тодорхой болгож өгсөн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15 мянга орчим иргэд, аж ахуйн нэгж байгууллагын газарт энэ ажлыг хийлгүүлээд байна.
Хянан баталгаа хийлгэснээр үйл ажиллагаа явуулж байгаа тухайн газарт ямар нэгэн газар ашиглалтын зөрчил байна уу, аюулгүй бүсд байгаа эсэхийг тодорхойлохоос гадна хөрсний дэлгэрэнгүй шинжилгээ гаргадаг
-Хянан баталгаа хийлгэх нь аж ахуйн нэгж байгууллагад ямар ач холбогдолтой вэ?
-Хянан баталгаа хийлгэснээр үйл ажиллагаа явуулж байгаа тухайн газарт ямар нэгэн газар ашиглалтын зөрчил байна уу, аюулгүй бүсд байгаа эсэхийг тодорхойлохоос гадна хөрсний дэлгэрэнгүй шинжилгээ гаргадаг. Тухайлбал, хөрсний хүнд металл, эрүүл ахуй гэх мэт нарийн үзүүлэлтүүдийг дүгнэж, зөвлөмж гаргадаг. Хянан баталгаа хийснээр дээрх асуудлуудыг нэгтгэж, мэдээллийн системд томоохон дата бүрдсэнээр төр болон иргэд аж ахуйн нэгжид газар ашиглалтын зөрчил болон хөрсний бохирдлын хэмжээг тайлагнаж байгаагаараа илүү ач холбогдолтой. Жишээ нь, Улаанбаатар хотын хэсэгт хөрсний хүнд металлын болон эрүүл ахуйн бохирдолтой байна. Цаашлаад кадастрын мэдээллийн системд нийт олгосон нэгж талбарын хээдэн хувь нь зөрчилтэй байна гэх мэт мэдээллүүдийг нэгтгэж байгаа. Мөн мэргэжлийн байгууллагууд бодит байдал дээр суурин судалгаа хийж, нарийвчлан ажиллаж байгаагаараа чухал ач холбогдолтой.
-Иргэдийн хувьд өөрийн мөнгөөр хянан баталгаа хийлгэнэ гэж та хэлсэн. Тэгвэл энэ нь иргэдэд ямар ач холбогдолтой юм бэ?
-Ерөнхийдөө иргэдийн зүгээс тухайн эзэмшиж байгаа газар нь ашиглалтын зөрчилтэй бол түүнийг арилгуулах шаардлага тавина. Хоёрдугаарт, хянан баталгаа хийлгүүлсний үндсэнд амьдарч байгаа газрынхаа хөрсний бохирдол хэр байгааг илрүүлж, нөхөн сэргээлт хийлгүүлнэ. Нэг үгээр, иргэд хөрсний бохирдлын асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн үг.
Газрын тухай хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгж байгууллага таван жилд нэг удаа өөрийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар хянан баталгаа хийлгүүлэх үүрэгтэй
-Хянан баталгааны тухай иргэд хэр ойлголттой байна вэ?
-Өмнө хэлсэнчлэн Газрын тухай хууль батлагдсанаас хойш 2018 он хүртэл хянан баталгаа хийх ажил төдийлөн хэрэгжиж эхлээгүй байсан. Энэ ажлыг хийх мэргэжлийн байгууллага хомс байхаас үнэлгээ өндөр, зардал их гардаг. Дээрээс нь иргэдийн хариуцлагын асуудал мөн яригдана. Эдгээр асуудлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд журам заавар болон бусад ажлыг шийдвэрлэсэн. Мөн иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл түгээх үүднээс байгууллагын вэб сайт болон аймаг, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба хамтран ажиллаж байгаа.
| Э.Эрдэнэбаяр: Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хянан баталгааны ажлыг хийлгүүлснээр хөрсний бохирдлын асуудлаа тодорхойлуулах боломжтой |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |