Энэ жил Өвөрхангай, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймагт өвөлжилт хүндэрсэн. Монгол орны нийт нутгаар бэлчээрийн даац муудаж, мал төллөх гэж буйтай холбоотойгоор ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх болон орон нутгийн ХХААГ-ын дарга нараас хаваржилтын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Энэ өвөл хэчнээн өрхийн хэдэн толгой мал отроор өвөлжиж байна вэ?
-ХХААХҮЯ-ны судалгаагаар 10 аймгийн 5637 өрхийн 3.9 сая толгой мал Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт отроор өвөлжиж байна.
-Отроор өвөлжсөн малчдыг хэзээ нутаг буцаах вэ?
-Бусад аймаг, орон нутагт отроор өвөлжсөн малчдыг дөрөвдүгээр сарын 1-ны дотор тухайн бэлчээрийг чөлөөлөх үүргийг аймгийн Засаг дарга нарт даалгасан. Цар тахлын үед тус асуудлыг зохион байгуулах хүндрэлтэй байгаа. Тухайн орон нутгийн малчдын тав тухтай хаваржих боломжийг бүрдүүлж, мал төллөх үед хүндрэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллана. Үүнд бүх аймгийн Засаг дарга оролцоно.
.jpg)
-Энэ өвөл хэчнээн мал хорогдсон бэ. Мал хорогдсон шалтгаан юу байв?
-Хоёрдугаар сарын 18-ны өдрөөс хойш мал хорогдлын талаарх долоо хоногийн мэдээг аймаг бүрээс авч ажиллаж байна.
-Хаваржилтын бэлтгэл байдалд ХХААХҮЯ-ны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?
-Байгаль, цаг агаарын эрсдэлээс гадна хаваржилтын хүндрэлийг бууруулахаар Засгийн газар, Онцгой комисс, аймаг орон нутгийн Засаг дарга нартай хамтарч ажиллана.
Тухайлбал, хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор нүүдэл, мал аж ахуйн шилжилт хөдөлгөөн зохицуулах гэх мэт ажил төлөвлөж байна. ХХААХҮЯ хоёрдугаар сарын 5-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цар тахлын үед хэрхэн хамтарч ажилллах талаар ярилцсан.
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг нийтээрээ сонсож, тус мэдээнд тулгуурлан отор нүүдлийн ажлыг зохион байгуулах шаардлагатай. Хаврын бэлчээрийн даацад тохируулж, малын шилжилт хөдөлгөөнд зохицуулалт хийх ёстой. Энэ үед бэлчээрийн даац тохируулахгүй бол хаврын бэлчээрийн даац тааруу байгаа. Ялангуяа, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Булган аймагт бэлчээрийн даац муу байна.

-Төл хүлээн авах ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-Төл хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж байгаа. Мал аж ахуйн нөхөн үйлдвэрлэлийн ажлыг сайтар зохион байгуулж, аймгуудтай хамтран зөвлөмж, чиглэл өгдөг.
-Хавар малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүлэх үү?
-Хаврын нөхцөлд өвс, тэжээлийн хангамж сайжруулах асуудал чухал байна. Энэ хавар 80 мянган тонн тэжээл шаардлагатай байгаа. Энэ хүрээнд 120 мянган тонн орчим тэжээл ОХУ-аас оруулж ирэх бодлогын гэрээ байгуулсан. Улаанбуудай импортлох зөвшөөрөл ХХААХҮЯ-наас өгсөн. Үүний хүрээнд 30 мянга гаруй тонн хивэг үйлдвэрлэх боломжтой. Мал аж ахуйн үйлдвэрлэлд дутагдаж байгаа тэжээл хангах нөхцөлийг бид урьдчилсан байдлаар бүрдүүлнэ. Баруун аймгийн Боршоо, Цагааннуур боомтыг нээж малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна.
Мөн хаваржилтын бэлтгэл ажлын талаар зарим аймгийн Засаг дарга болон ХХААГ-ын даргаас тодрууллаа.
(Архангай аймгийн ХХААГ-ын дарга)
Өнгөрсөн өвөл манай аймгийн нийт нутгаар малын идлэг муутай байлаа. Нэгдүгээр сарын эхэн үед хүйтэрсэн. Баруун талын хангайн сумдаар өвөлжилт хүнд байлаа.
Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан аймгийн 40 гаруй сумын 200 мянга орчим мал отроор өвөлжсөн. Гаднын аймаг, сум руу 40 орчим малчин өрх оторлосон. Одоогоор 30 мянга орчим толгой мал хорогдоод байна. Малчид дулаан орохоор хаваржаанд бууж, мал төллүүлэх бэлтгэлээ хангаж байгаа. Энэ жил ойролцоогоо 1.5 сая толгой мал төллөх тооцоо бий.
Аймаг, сумдад нөөцөлсөн өвс, тэжээлийг тараагаад дуусаж байна. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос манай аймагт өвөлжилтийн бэлтгэл хангах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор хоёр удаагийн дэмжлэг үзүүллээ. Эхлээд 200 сая төгрөг, сүүлд 200 тонн хивэг 50 хувийн хөнгөлттэй, 100 тонн өвс үнэгүй олгосон. Төлд нэмэлт тэжээл олгох зорилгоор сумдаас захиалга авч байна.

(Баянхонгор аймгийн Засаг дарга)
Одоогоор манай аймгийн хэмжээнд 320 мянга орчим мал хорогдсон байна. 2020 онд 3.8 сая толгой мал тоолуулсан. Наймдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд 2.1 сая толгой мал зах зээлийн эргэлтэд орууллаа. Аймагт өвс, тэжээлийн нөөц хангалттай бий. Бүх сум 2-3 мянган боодол өвсний нөөцтэй. Малчид мөнгөгүй болж, өвс тэжээлээ худалдан авч чадахгүй байгаа. Одоогийн байдлаар хангай нутгаар цастай, говиор цасгүй байна. Энэ жил 1.6 сая толгой мал отроор явсан.Үүнээс өөрийн аймагт 370 мянга орчим, бусад нутагт 630 мянга гаруй толгой мал оторлож байгаа. Санасныг бодоход өвлийг гайгүй давлаа гэж бодож сууна. Гэхдээ цаашид ямар байхыг таашгүй шүү дээ. Цаг агаар дулаарч, мал бэлчээрлэж байвал эрсдэл бага байх магадлалтай. Энэ жил нийт нутгийн 60 хувь гантай, 40 хувь гандуу байсан.

(Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга)
Манай аймагт өвөлжилт, хаваржилт хүндхэн байна. Зундаа гандуу байлаа. Отор нүүдэл ихтэй байгаа.
Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумдад өвөлжилт маш хүнд байлаа. Өнгөрсөн хавар ханш нээгээгүй өвөлтэй золгосон. Бороо огт ороогүй. Манай аймгийн иргэд 15 аймгийн 134 сум руу нүүсэн. Өөрийн аймгийн 15 суманд 700 мянга орчим мал оторлож байгаа. Манай аймаг өнгөрсөн зун 60 хувь нь гантай, 30 хувь нь гандуу, 5-10 хувь нь хэвийн байлаа.
Аймгийн хэмжээнд 77 мянган толгой мал хорогдсон байна. Богд суманд хамгийн их мал хорогдсон. Өнгөрсөн жил 5.6 сая толгой мал тоолуулсан.1.2 сая төл авсан. Энэ жилийн мал тооллогоор таван сая орчим толгой мал тоолуулсан байна. Өөрөөр хэлбэл, 2.3 сая толгой мал борлуулсан гэсэн үг. Бат-Өлзий, Хужирт суманд цас ихтэй. Энгэр газрын цас тэнгэрийн дулаанд ханзарч байна. Цагаан сараас хойш цаг агаар тогтуун байлаа.
Отрын малчид дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө буцах гэрээтэй. Мал төллөх үеэр идэх өвсгүй, тарчиг хавар болох төлөвтэй. Энэ жил сая орчим мал төллөнө гэсэн тооцоо байна. Нийт төллөх малынхаа 50 хувийг нь хээлтүүлсэн байдалтай байгаа.
| ХАВАРЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |