ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав ахлагчтай мэс заслын багийнхан өнгөрсөн долоо хоногт соронз залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийжээ. Хүү олон тооны соронз залгиснаас ходоод хоёр газар, дээд гэдэс гурван газар цоорсон байжээ. Мэс заслын явцад хүүгийн ходоодноос жижиг эрхиний хэмжээтэй 56 ширхэг соронз авсан гэнэ. Энэ талаар болон сүүлийн үед хүүхдүүдэд ямар төрлийн мэс засал голчлон хийж байгааг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор А.Цэнджаваас тодрууллаа.
-56 ширхэг соронзон тоглоом залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийж, амийг нь аварчээ. Хүү анх ямар оноштой ирсэн, одоо биеийн байдал ямар байгаа вэ?
-Гэдэс нээгээд, оёдол тавьсан үед тав хоног судсаар хооллодог. Хүүгийн биеийн байдал хэвийн болж, хоол ундаа идэж байгаа. Маргааш, нөгөөдрөөс эмнэлгээс гарна. Сэргэлэн, цовоо, хөөрхөн шар хүү бий. Сувилагчид “Эмч намайг цай ууж болно гэж хэлсэн” гэж худлаа ярьсан байгаа юм. Соронзон тоглоом залгисан дөрвөн настай хүү энэ сарын 21-нд Сэлэнгэ аймгаас ирсэн. Тус аймгийн эмч нар 38 соронз залгисан байна гэж үзээд, манай эмнэлэг рүү шилжүүлж, энэ сарын 22-нд хагалгаанд орсон. Монгол Улсын хүүхдийн мэс заслын хэвлийн багийн надаар ахлуулсан эмч нар 34 соронзыг аваад, дахин шалгахад ходоодонд бөөн соронз байсан. Хүүхдийн ходоод гэдэснээс нийт 56 ширхэг соронзон тоглоом авсан.

-Бага насны хүүхдүүд эд зүйл залгих, хахах тохиолдол их шүү дээ. Та өмнө нь дээрх шиг хагалгаа хэр олон удаа хийж байв?
-Сүүлийн үед соронзон тоглоом, эвлүүлдэг тоглоом, батерей залгих тохиолдол олон гарч байгаа. Өмнө нь 15 ширхэг соронз залгисан хүүхдэд мэс засал хийж, эмчилж байсан. Их тооны эд залгиж, олон хоносон тохиолдол цөөн. Ээж, аавын хариуцлагагүй байдлаас болж хүүхэд тоглоомондоо хахдаг. Тус хүүд шинж тэмдэг зовиураас бус, тохиолдолоор илэрсэн. Хүүхэд гаднын биет залгина гэдэг өвчин авчирч байна гэсэн үг. Хүүхдийнхээ эвдэрсэн тоглоомыг хаяж байх хэрэгтэй шүү. Хүү нэг насаар эгч эгчтэй, хоёр насаар ах ахтай. Нэг насны зөрүүтэй гурван хүүхэдтэй айл. Тэгэхээр хүүхдүүд нэгнийгээ онгироогоод үймэлдэж, ахуйн осолд өртөх эрсдэлтэй.

-Та хамгийн сүүлд ямар оноштой хүүхдэд мэс засал хийв?
-Дөнгөж мэндэлсэн хүүхдэд 45 минутын дотор хагалгаа хийдэг. Өчигдөр 1.1 кг жинтэй хүүхдэд мэс засал хийсэн. Тус хүүхэд олгойны үрэвсэлтэй төрсөн. Манай эмнэлэг амьдрах боломжтой ургийн гажигтай хүүхдийг ЭХЭМҮТ-д төрүүлж, хүүхдийг мэс заслын аргаар эмчилдэг. Ургийг эхийн хэвлийд байхад нь мэс засал хийдэг болохоор зорилго тавин ажиллаж байна. Япон, Америк зэрэг орнууд эхийн хэвлийд буй урагт мэс засал хийдэг. Саяхан Өвөрхангай аймгаас ургийн гэдэс нь гаднаа гарсан гажигтай хүүхэд ирсэн. Эхийг хийсвэрээр төрүүлж, нярайд мэндэлсэн даруйд нь хагалгаа хийнэ. Хошного, улаан хоолой, нарийн гэдэс нь битүү, уруул, тагнай сэтэрхий хүүхдүүд их төрдөг. Тэдгээр хүүхэд төрөөд шууд хагалгаанд орох шаардлагатай. Саяхан 12 настай ясны хавдартай хүүхэд цус алдаж, эмнэлэгт ирсэн. Хагалгаанд оруулах шаардлагатай байхад эцэг, эх нь зөвшөөрөхгүй байсан. Манай баг хамт олон эцэг, эхийг нь ятгаж, хагалгаанд оруулахаар болсон. Одоогоор цус алдсан хэсгийг боосон. Цус алдана гэдэг хортой хавдар хүндэрч буйн шинж.
-Ургийн гажигтай хүүхэд олон төрж байгаагийн шалтгаан юу вэ?
-Маш олон төрлийн шалтгаан бий. Жишээлбэл, хоол хүнсний хэрэглээ, агаарын бохирдлоос болж ургийн гажигтай хүүхэд олон төрөх болсон. Мөн эхийн нас маш чухал. Эхийн нас залуу байх тусам ургийн гажиг харьцангүй бага. ЭХЭМҮТ-д эх, ургийн анагаах ухааны баг ажилладаг. Ургийн гажгийг амьдрах боломжтой, боломжгүй гэж ангилдаг. Дээрх ургийн гажиг амьдралд нийцэх гажигт ордог. Ургийг гурван сартайгаас эхлэн эд эрхтэнд гажиг байна уу гэдгийг хянадаг. Амьдралд нийцэх гажигтай хүүхдийг тээж төрүүлэн, хариу арга хэмжээ авах ёстой. Ихэнх нь аборт хийлгэж устгахыг завддаг. Харин тархи нь хөгжөөгүй, эрхтний хөгжил дутуу ургийг төрүүлэх хэрэггүй. Ургийн гажиг ихсэж байгаа ч шинжлэх ухаан хөгжиж, эмчлэх арга барил сайжирч байна.
| А.ЦЭНДЖАВ: Дөрвөн настай хүүд мэс засал хийж, ходоод, гэдэснээс нь 56 ширхэг соронзон тоглоом авсан |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |