Соёлын сайд, академич С.Чулуун Өндөр гэгээн Занабазарын намтрыг БНХАУ руу хэвлэн гаргасан гэх мэдээллийг МУИС-ийн багш, доктор Д.Анхбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн билээ. Уг асуудалд Үндэсний номын санг хамаатуулан, байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохуйц мэдээлийг албан ёсны тайлбаргүйгээр мэдээлсэн хэмээн Үндэсний номын сангийн захирал мэдэгдэл хийсэн. Энэ талаар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогоос тодрууллаа.
-Д.Анхбаяр Соёлын сайд, академич С.Чулуyн Өндөр гэгээн Занабазарын намтрыг зөвшөөрөлгүй хэвлэж, нууцаар БНХАУ руу гаргасан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Д. Анхбаяр доктор ямар үндэслэлээр уг мэдээллийг гаргасан бэ?
-Монголын Үндэсний номын сан оюуны охь, дээж болсон баримтат өвүүдийг хадгалж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. МУИС-ийн багш Д.Анхбаяр Соёлын сайд С.Чулууныг Монголын Үндэсний номын санд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын намтрыг зөвшөөрөлгүй хэвлэж, нууцаар БНХАУ руу гаргасан гэж ярьсан байна. Уг асуудалтай Үндэсний номын санг холбож, байгууллагын нэр хүндэд халдсан. Тиймээс номын сангийнхаа үйл ажиллагааг хамгаалж, цааш үргэлжлүүлэх зорилгоор өчигдөр би мэдэгдэл хийсэн. Монголын Үндэсний номын сангийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, эрдэмтэн, судлаачид сан хөмрөгт байгаа олон материалыг судалж, эрдэм судалгааны ажил хийж байна. Энэхүү ажлын хүрээнд С.Чулуун 2018 онд БСШУСЯ-наас зөвшөөрөл авч, судалгааны ажил хийж бүтээсэн. Үүнийхээ төлөө бусад эрдэмтдийн хардлагад өртөж байна. Монголын Үндэсний номын сангийн тухай хууль, Соёлын өвийн тухай хуулийн дагуу номын санд хадгалагдаж буй ховор, хуучин баримтуудыг харьяа яамны зөвшөөрлөөр үзэж, судлах үүрэгтэй. Тухайн үед С.Чулуунд Шинжлэх ухааны академиас Үндэсний номын сантай хамтран ажиллаж, Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг хэвлүүлж болно хэмээн зөвшөөрөл өгсөн. Харьяа яамны зөвшөөрөлгүй бол нэг ч хуудас баримтыг Үндэсний номын сан уншиж, судлуулж, хэвлэн нийтэлдэггүй юм.
-Д.Анхбаяр доктор С.Чулуун сайдыг анх удаа Өндөр гэгээн Занабазарын намтрыг хуулбарлан хэвлүүлсэн гэсэн. Тус намтрыг өмнө нь хэвлүүлж байсан эрдэмтэн бий юү?
-2009 онд эрдэмтэн Л.Хүрэлбаатар Өндөр гэгээн Занабазарын намтрыг БНХАУ-ын Бээжингийн Ардын их сургуулийн профессор н.Оюунбилэгтэй хамтран хэвлүүлж байсан. Тиймээс тус бүтээл нь эрдэм судалгааны эргэлтэд хэдийнээ орсон. Эрдэмтэн, судлаачид эрдэм судлалын маргаанаа оюунлагаар өрнүүлж, мэтгэлзээн болгож, ном, эрдмийн бүтээлээ тойрч маргаасай. Хоорондын асуудал, маргаанаа 100 жилийн түүхтэй номын санд нялцаах хэрэггүй. Үндэсний номын санд хадгалагддаг олон бүтээлийг эрдэмтэд судалгааны эргэлтэд оруулж, БСШУСЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу хэвлүүлж байсан.
-Алтан ордны үйсэн дээрх бичгийг С.Чулуун хэвлүүлсэн гэж ярьсан байсан шүү дээ. Энэ бүтээл нь С.Чулуунтай хамааралтай юу?
-Алтан ордны үйсэн дээрх бичиг Үндэсний номын санд хадгалагддаг. Судалгааны эргэлтэд гарахуйц олон улсын эрдэмтдийн сонирхлыг татсан гайхалтай бүтээл. Алтан ордны үйсэн дээрх бичиг цомгийг хэвлүүлсэн гэх асуудалтай С.Чулуун сайд хамааралгүй. Үндэсний номын сан өөрийн сан хөмрөгт байгаа бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулахаар БСШУСЯ-наас зөвшөөрөл авч хэвлүүлсэн. Үүнд С.Чулууны оролцоо байхгүй, бид хийх ёстой ажлынхаа хүрээнд үйлчилгээ үзүүлэх ёстой үүргээ биелүүлсэн. Бид дээрээ төртэй, дэргэдээ засагтай, 100 жилийн түүхтэй байгууллага. Хэн нэгэн эрдэмтэн Үндэсний номын сангийн үйл ажиллагааг таслан зогсоохуйц мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, хоорондын хэрүүл маргаандаа үндэсний хэмжээний байгууллагыг татан оролцуулж, нэр төрийг нь гутааж байгааг буруушааж байна. Шинжлэх ухааны академи Д.Анхбаяр эрдэмтэнд ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй. Эрдэмтэн хоорондын маргаан байдаг бол тогоон дотроо шийдэх хэрэгтэй. Номын сан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд нь эх сурвалжаар хангахын тулд оршин тогтнодог. Номын сангийн бүтээлүүдийг судалж, эрдэм шинжилгээнийхээ ажлын талаар маргахын оронд биенийхээ хэвлүүлсэн бүтээлийг ярьж тулга тойрсон хэрүүл хийж байгаад харамсаж байна.
-Үндэсний номын сангийн даац ес дахин хэтэрсэн-
-Монголын Үндэсний номын сан эртний судар бичиг, ховор нандин бүтээл олонтой. Эдгээрийг хадгалж, хамгаалахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Олон нийтэд хүртээмжтэй байлгахаар судалж, бүртгэж, дансалж судалгааны эргэлтэд оруулах гэж хичээж байна. Үндэсний номын сангийн баялаг сан хөмрөгт судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай бүтээл олон бий. Тийм учраас бид эрдэмтэн, судлаачдаа урьдаг. Эрдэмтдийн хийж буй эрдмийн ажил хэрүүл, маргааны шинжтэй байх юм бол Үндэсний номын сангийн хөгжилд дорвитой нөлөөлж чадахгүй. Бид үнэт өв болсон эртний ном судар, түүхэн гар бичмэлийг хулгайд алдахгүй, элэгдэж хорогдуулахгүй байлгах үүднээс Үндэсний хэмжээний цахим нэгдсэн сан бүрдүүлэх гэж байна. Энэ нь баримтад өвийн хадгалалт, хамгаалалтад маш чухал. Үндэсний номын сангийн даац ес дахин хэтэрсэн. Манай номын сан 3.5 сая номтой. Үүний тал нь хуучин ном судар байдаг. Шинэ номын сангийн барилга баригдаж байгаа. 100 жилийн ойгоор дэлхийн жишигт нийцсэн цахим номын сантай болно.
| Б.ИЧИНХОРЛОО: С.Чулуун сайд зөвшөөрөл авч, судалгааны ажил хийснийхээ төлөө эрдэмтдийн хардлагад өртөж байна |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |