Галын улмаас бага насны хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээллүүд шил дараалан гарах болов. Иймд галын аюулаас хүүхдээ хэрхэн хамгаалах, ахуйн хэрэглээний галын аюулгүй байдлаа хэрхэн сахих тухай НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Мягмаржаваас тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар галын улмаас хэчнээн хүүхэд амиа алдсан бэ?
-Нийслэлийн хэмжээнд 2020 оны эхний 11 сард нийт 1813 гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Үүнээс нийт 37 иргэн амь насаа алдсанаас 10 нь бага насны хүүхэд байна. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй, асран хамгаалах хүнгүй орхисон, мөн угаартаж нас барсан тухай дуудлага олон ирдэг. Хамгийн сүүлд энэ сарын 15-ны 16:00 цагийн үед 3-4 насны хүүхэд гэртээ, хараа хяналтгүй байсны улмаас угаартаж нас барсан. Энэ мэт хүүхэд гэртээ цоожтой байсны улмаас ахуйн хэрэглээний гал гарч, амь насаа алдаж байгаа тохиолдол олон бий.
-Галын шалтгаан нөхцлийн хувьд юу давамгайлж байна вэ?
-1813 удаагийн гал түймрийн дуудлагыг голчлон гурван төрлийн шалтгаан нөхцөлд ангилж байна. Нэгдүгээрт, цахилгаан ашиглалт, угсралтын буруутай үйл ажиллагаа. Ялангуяа цахилгаан ашиглалтын буруутай үйл ажиллагаа буюу орон байрны цахилгаан дамжуулах шугам сүлжээ, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал, хэт ачаалал гэх мэтээс үүдэн гал гарч байна.
Хоёрдугаарт, пийшин зуухны галын аюулгүй байдал, яндангийн цоололттой холбоотой. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан яндангийн цоололтын гал түймэр ихсэх хандлагатай байдаг. Сараар нь харьцуулбал, галлагааны үе буюу есдүгээр сарын дундаас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд галын дуудлага олон гардаг.
Гуравдугаарт, ил задгай гал түймрийн дуудлага орно. Хог, хогийн гал, утаа, дээрээс нь зуслангийн чиглэлд амьдарч байгаа айлуудын хөрсний шар усны дуудлага их ирдэг. Энэ гурван төрлийн галын дуудлага ерөнхий агуулгаараа нийт дуудлагын массыг эзэлдэг.
Өнгөрсөн 2019 онд нийт 2890 галын дуудлага бүртгэгдсэн байдаг. 2020 оны эхний 11 сард бүртгэгдсэн нийт галын дуудлага 1813 байгааг өнгөрсөн жилийнхтэй харьцуулаад үзэхэд 1000 орчим дуудлага буюу 37.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гал түймрийн дуудлага буурсан хэдий ч хүний амь нас эрсэдсэн тоо хохирол нь ихэссэн тоон үзүүлэлттэй байна. Тодруулбал, 2019 онд галын улмаас 22 иргэн нас барсан бол энэ онд 37 болж өссөн.
-Амиа алдсан тохиолдлын тоо нэмэгдсэн гэлээ. Үүний шалтгаан юу вэ. Гал гарсан үед яаралтай арга хэмжээ авах мэдлэг, ойлголт иргэдийн хувьд хэр байна вэ?
-Гал түймэрт өртөх, шалтгаан нөхцлийг бууруулахын тулд эхний ээлжинд хүний өөрийн ухамсар шаардлагатай. Нэг талаас төрийн байгууллага галын улмаас үүссэн хохирлыг бууруулах гээд зүтгээд байдаг. Гэтэл нөгөө талаараа иргэд гал түймрийн тухай ойлголтгүй, нөлөөлөл бага байвал үр дүнд хүрэхгүй. Дээрээс нь тухайн иргэн өрхийн галын аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх ёстой. Холбогдох байгууллагаас тодорхой хэмжээний зөвлөгөө авч, орон байрныхаа цахилгаан хэрэгслийн гэх мэт эрсдэлээ тодорхойлох хэрэгтэй. Тэр зөрчил багасвал галын дуудлага мөн адил багасна.
-Бага насны хүүхэд галын аюулаас өөрийгөө хамгаалах чадваргүй, галын аюулгүй байдлаа хангаж чадахгүй шүү дээ. Гэтэл гэртээ цоожлуулж, галын улмаас угаартаж нас барна гэдэг эцэг, эхтэй нь шууд холбоотой болов уу?
-Бага насны хүүхэд нас барсны шалтгаан нөхцөл нь аль аль талдаа бий. Гэхдээ ихэвчлэн иргэд, асран хамгаалагчдын хайхрамжгүй байдалтай шууд холбоотой байдаг. Хүүхэд нас барсан харамсалтай дуудлагын дийлэнх нь тухайн хүүхэд ихэвчлэн гэртээ ганцаараа, харгалзах хүнгүй, гаднаасаа цоожлуулсан үедээ гал гарсны улмаас амиа алдсан байдаг. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон үеийг энгийн үетэй харьцуулахад ихэвчлэн асран хамгаалах хүнгүйгээр гэртээ үлдсэн хүүхэд галд өртсөн байдаг. Хувьчилбал, 80 хувь нь харгалзах хүнгүй, 20 хувь нь асран хамгаалах хүнтэй үедээ галын улмаас амь насаа алдсан гэх үзүүлэлт бий. Тэгэхээр иргэд, асран хамгаалагчид хүүхэд харах хүнгүй, ажилтай үедээ хүүхдээ гэртээ ганцааранг нь, асран хамгаалах хүнгүйгээр орхилгүй боломжит гаргалгааг судлах хэрэгтэй. Ядаж найз нөхөд, хөрш хүмүүсээсээ асуух хэрэгтэй. Зайлшгүй ганцааранг нь үлдээх шаардлага гараад байвал хаалгаа битгий цоожлоорой.
Хаалгаа цоожилно гэдэг нь тухайн хүүхэд ил гал буюу шүдэнз гэх мэтээр тоглоод гал алдвал айж, сандарсандаа юман доогуур орж нуугддаг. Хүүхдээ гэртээ харгалзах хүнгүй үлдээсэн үедээ өөрийгөө аврах, хамгаалах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэв гал гарсан үед хаалга онгорхой байвал хүүхэд мэдээж хаалга руу зүтгэнэ. Гэтэл хаалга цоожтой байвал орон доогуур орох, шкап саванд орж, амь насаа алддаг. Тэгэхээр иргэд эхлээд орон байрныхаа эрсдэлийг тооцоолж аюулгүй байдлаа хангах, хүүхдээ харгалзах хүнгүй орхих гэж байгаа хаалгаа гаднаас нь бүү цоожил, хүүхдэдээ галын тухай мэдлэг мэдээлэл олгох гэх мэт хувь хүний зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй.
| Б.Мягмаржав: Ахуйн гал, түймрийн улмаас 37 хүн амиа алдсаны 10 нь ХҮҮХЭД байлаа |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |