Цаг уур, орчны шинжилгээний ажилтан, цаг уурч Б.Жаргалангаас энэ өвлийн цаг агаарын ерөнхий төлөв байдлын талаар тодрууллаа.
-Арванхоёрдугаар сарын дунд болон сүүлийн долоо хоногт цаг агаарын төлөв байдал ямар байхаар байна вэ?
-Баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Увс, Завхан аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор аймгийн хойд хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орно.
-Зарим аймагт зуншлага тааруу болж, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Энэ өвлийн цаг агаарын төлөв байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Манайхаас гарсан урьдчилсан төлвөөр арванхоёрдугаар сард Их нууруудын хотгор болон Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэнтийн нуруу, Дорнод Монголын тал нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар олон жилийн дунджаас 1-1.5 градус хүйтэн байна. Ирэх оны нэгдүгээр сараас Увс, Завханы баруун хэсэг, Хөвсгөлийн зүүн, Архангай хойд хэсэг олон жилийн дунджаас хүйтэрнэ. Хоёрдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан гуравдугаар сард ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөв ажиглагдсан.
Энэ өвөл Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно. Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газраар олон жилийн дунджаас хүйтэн, Дорнод монголын тал болон Дорнод говийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, Алтай нуруугаар олон жилийн дунджийн орчим байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газраар олон жилийн дунджаас ахиу, Дорнод монголын тал нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарсан. Өнгөрсөн зун нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар бороо хур харьцангуй бага орсон. Үүнтэй холбоотойгоор дээрх аймгуудад өвөл, хаврын даац бэлчээрийн хэтэрчээ. Мөн дээрх аймгуудын нутгуудаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй тул малчид, ард иргэд цаг агаарын мэдээг тухай бүрт нь харж, урьдчилан хадлан тэжээлээ бэлтгэх шаардлагатай.
-Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан мэдээг хэрхэн гаргадаг талаар уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юү. Монгол орны хэмжээнд хэдэн цаг агаарын станц ажиллаж байна вэ?
-Ус цаг уур орчны шинжилгээний байгууллагаас улсын хэмжээнд 300 гаруй станц, харуул дээр агаарын температур, хур тунадас, агаарын чийгшил, салхины зүг хурд, агаарын даралт зэрэг цаг уурын хэмжүүрийг хоногт 4-8 удаа ажиглалт судалгаа хийдэг. Эдгээр ажиглалтын мэдээнд тулгуурлан агаар мандлын физик болон математик процессуудыг үнэлж анализ хийн, том хэмжээст агаар мандлын процессуудыг дэлхийн хэмжээний динамик болон статистик загваруудыг ажиллуулж, тухайн загваруудын үр дүнгээр агаар мандалд ажиглагдаж буй үзэгдэл хэзээ, хаашаа хэрхэн шилжихийг өндөр хүчин чадалтай компьютерийн тусламжтайгаар тооцоолон гаргадаг.
| Б.ЖАРГАЛАН: Олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |