СЭМҮТ-ийн НЭМА-ны мэргэжилтэн Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн их эмч, Клиникийн профессор С.Мөнхтуяатай цахим донтолтын үр нөлөө болон үүнээс сэргийлэх арга замын талаар ярилцлаа.
-Сайн байна уу. “Ковид-19” цар тахал дотоодод алдагдаж, хатаа хөл хорио орон даяар хэрэгжиж, хүмүүс гэртээ байгаа нь зарим талаар сайн боловч сөрөг нөлөө бас байх шиг. Жишээ нь, хүүхэд, багачууд гар утас, компьютер, дэлгэцийн хараат болж, донтох асуудал нэлээд гарч байх шиг байна. Дэлгэц, гар утасны донтолтоос сэргийлэх дээр танай төвөөс ямар зөвлөгөө өгч байна вэ?
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь нарийн мэргэжлийн 12 төрөлжсөн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг лавлагаа төв. 2019 оны байдлаар төвийн хэмжээнд 7116 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлсэнэээс 25.2 хувь нь донтох эмгэгийн асуудлаар, 3.1 хувь нь өсвөр үеийн эмгэгээр тусламж үйлчилгээ авсан байна. Амбулаторийн тусламж үйлчилгээгээр 43858 хүнд идэвхитэй хяналт, урьдчилан сэргийлэх чиглэлээр тусламж үйлчилгээ авсан.
Дэлхий ертөнц даяарчлагдсан хүн төрөлхтөн цахим хэрэглээтэй салшгүй холбоотой болж, насанд хүрэгчдийн цахим хэрэглээний эрсдэлт зан үйл, буруу зуршлаас үүдсэн эрүүл мэндийн асуудлаар өсвөр үе, насанд хүрэгчид өөрсдөө болон гэр бүлийнхэн нь ханддаг. Насанд хүрэгчдийн хувьд бие махбодийн хувьд ядрах сульдах, нойр хямрах, нүд чилэх, гар, хөл чилж ядарч, сульдаж байгаа юм шиг шинж тэмдэг мэдрэгдэж цусны эргэлт удааширсанаас үүдэлтэй цусан хангамжийн дутагдал, хүчилтөрөгчийн архаг дутагдлаас үүдсэн эмгэгүүд илэрдэг. Сэтгэл санаа, оюун санаа, зан үйлийн хувьд хэвийн бус өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, аливаа зүйлийг сөргөөр харах, сөргөөр боддог болох, гутрамтгай болох, юм бүхний болохгүй бүтэхгүй зүйлийг нь илүү их харж түүнийг хүлээн авч мэдрэх, ялихгүй асуудлыг хүндээр хүлээж авч уурлаж бухимдах, цочир ууртай болдог. Нийгмийн талаас ажлын идэвх буурах, залхуурах, ажлаа хойш тавих, хариуцлага алдах, аливаа асуудлыг даван туулах чадвар буурах, шийдвэр гаргах чадвар алдаж буруу шийдвэр ихэвчлэн гаргадаг болно. Насанд хүрэгчдийн цахим хэрэглээнд донтох эмгэг гэр бүлийн ямар орчинд өсөж торнисон, хүмүүжсэн, бие хүн болж төлөвшсөнөөс шалтгаална. Иймээс насанд хүрэгчдийн тоглоомонд донтох эмгэгийг бие хүний сэтгэцийн эмгэгт авч үздэг
-Өдөрт хэр хугацаагаар гар утас хэрэглэж байгааг донтсон гэж үзэх вэ?
-Насанд хүрэгчдийн цахим хэрэглээний хугацаа ажил мэргэжил, биеийн эрүүл мэндийн ерөнхий байдал, насны байдал, орон зайнаас хамаарч өөр байна. Нэг удаа 30 минутаас хоёр цаг. Удаан хугацаагаагаар буюу 30 минутаас илүү цагаар цахим хэрэгсэл ашиглах бол дасгал хөдөлгөөн хийх, нүдний хараа шилжүүлэх дасгал, амралт, хоолоо зохицуулах хэрэгтэй.
-Сэтгэцийн эмгэг нэмэгдэж байна уу. Сэтгэцийн эмгэгтэй холбоотой өвчний тоо ямар байна вэ?
-Дэлхийн хүн амыг өвчлөл, нас баралтад хүргэж буй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлүүдийн нэгдүгээрт, тамхины хэрэглээ, хоёрдугаарт, буруу хооллолт архи, согтууруулах ундааны хэрэглээ, гуравдугаарт, буруу зуршил цахим хэрэглээ, нойр, хөдөлгөөнөөс шалтгаалсан нас баралт, өвчин эмгэг үүсэх хөгжиж байгаа оронд өндөр хөгжилтэй орноос 30-60 хувиар илүү тохиолддог. Өмнөд Солонгост хийсэн судалгаагаар 9-39 насны хүн амын 2.4 хувь нь компьютер тоглоомын донтолттой, 10.4 хувь нь донтох эрсдэлтэй байсан байна. 2009 онд Канадын Торонтод 7-12 дугаар ангийн 9000 сурагчийн дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 10 хувь нь өдөрт доод тал нь долоон цагийг дэлгэцийн ард өнгөрүүлдэг гэжээ. Сүүлийн үеийн судалгаагаар компьютер тоглоом тоглодог 10 хүүхэд тутмын нэг нь донтсон байна.
-Коронавирусийн үед цахим хэрэглээнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Гэр бүлийнхэндээ анхаарал хандуулах, чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх, өөртөө итгэлтэй байж өөрийн үнэт чанараа таньж хөгжүүлэх хэрэгтэй. Цахим донтолт хөндий хүйтэн, эрүүл биш харилцаа үүсгэдэг тул гэр бүл, хамт олонтойгоо зөв цахим харилцаа үүсгээрэй. Ковидын үед цахим донтолтод өртөхгүй байх боломж нь таны гарт байгаа шүү.
| С.Мөнхтуяа: Компьютер тоглоом тоглодог 10 хүүхэд тутмын нэг нь донтдог |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |