“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас энэ сарын 18-нд 486 сая төгрөгөөр автомашин худалдан авах тенден зарласан. Тэгвэл уг тендерийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс цуцлах шийдвэр гарчээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2021 онд нийт 1189 худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж, Үйлдвэрийн газрын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөөр тендер зарласан.
Аравдугаар сарын 22-ны байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт 1411 удаагийн цахим тенден шалгаруулалтыг зохион байгуулсан. Зохион байгуулсан 1411 тендерт амжилтгүй болсон, дахин зарласан тендерийн тоо багтаж байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ээс худалдан авах ажиллагаагаа “нэг цонхны бодлого”-д шилжүүлж, 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулсны үр дүнд 2019-2020 онд нийт 154 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн дүн гарсан.
Харин аравдугаар сарын 18-нд зарласан 486 сая төгрөгөөр автомашин худалдан авах тендерийг Засгийн газрын шийдвэрийн дагуу цуцалсан. Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас гарсан “Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэх горимд шилжүүлэх” шийдвэрийн дагуу цуцлаад байна.
Уг тендерийн хүрээнд 486 сая төгрөгөөр “Toyota Land Cruiser 200VX.R Petrol High” аль эсвэл түүнтэй дүйцэх гурван ширхэг тээврийн хэрэгсэл худалдан авах байсан. Дээрх худалдан авах ажиллагааны тендерийг 2020 оны арванхоёрдугаар сард ТӨБЗГ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу зарласан юм” гэлээ.

| “Эрдэнэт үйлдвэр”: 486 сая төгрөгөөр автомашин худалдан авах тендерээ Засгийн газрын шийдвэрийн дагуу цуцалсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |