Өнгөрсөн жил коронавирусийн халдвар дотоодод тархсан тохиолдолд дэлгэнэ хэмээн 6.5 сая евро буюу 20 тэрбум төгрөгөөр бүрэн тоноглогдсон, евро стандартад нийцсэн хөдөлгөөнт хээрийн эмнэлэг бэлдсэн. Тус эмнэлгийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн 113 дугаар ангийг түшиглэн байгуулсан юм. Ийнхүү хээрийн эмнэлгийг дэлгэж, тухайн үеийн Ерөнхий сайд асан У. Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд асан Л.Бямбасүрэн нар танилцаж байлаа. Дотооддоо халдвар алдаж, хэдэн мянгаараа халдвар илэрч байгаа энэ үед тус хээрийн эмнэлгийг дэлгэхгүй байгааг иргэд шүүмжилж байна. Иймээс хээрийн эмнэлгийг хэрхэн ашиглах талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.
-Өнгөрсөн жил коронавируст халдварыг дотооддоо алдвал хээрийн эмнэлэг дэлгэнэ гэж байсан. Яагаад хээрийн эмнэлгийг одоо хүртэл ашиглахгүй байна вэ. Цаашид ашиглахаар төлөвлөж байна уу?
-Одоо ор дэлгэх гол асуудал биш. ОБЕГ-ын хээрийн эмнэлэг 60-100 хүн хэвтүүлэх ортой. Хамгийн гол нь хээрийн эмнэлэг гаргаж, ор дэлгэлээ гэхэд тэнд ажиллах хүний нөөц байхгүй. Монгол Улсын хэмжээнд 27 мянган ор байгаагаас 14 мянгыг ковидоор өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчлэхэд ашиглаж байна. Шаардлагатай тохиолдолд хээрийн эмнэлгийн 100 ор дэлгэх биш хувийн эмнэлгүүдээ түшиглэн ор гаргах боломжтой. Одоо ч хувийн эмнэлгүүд ковидыг эмчилж байна.
-Гэхдээ тус эмнэлгийг ковидын үед дэлгэнэ гэж ОБЕГ-ийн Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн 113 дугаар ангийг түшиглэн байгуулсан. Тэгэхээр тус ангийхан хариуцаж болохгүй юу?
-Тэрийг Эрүүл мэндийн яам мэдэхгүй. ОБЕГ-т гэнэтийн аюул осол, газар хөдлөлтийн үед хүмүүсийг эмчлэх хээрийн эмнэлэг хэрэгтэй нь тодорхой.
-Эмч, ажилтнуудын хэдэн хувь нь ковидыг эмчлэхээр ажиллаж вэ. 100 ор дэлгэхэд хэдэн эмч хэрэгтэй вэ?
-Бараг бүх эмч, ажилчид ээлжлэн ковидын улаан бүст ажиллаж байна. Үлдсэн нь бусад өвчнийг эмчилж байгаа. Хээрийн эмнэлгийн 100 орыг дэлгэлээ гэж бодоход өвчтөний биеийн байдлаас хамаараад хэдэн эмч, ажилтан хэрэгтэй вэ гэдэг нь тодорхой болно. Маш хүнд нэг өвчтөнийг эмчлэхэд 6-7 эмч, эмнэлгийн ажилтан хэрэгтэй.
-Анагаахын сургуулийн төгсөх ангийхныг дайчилна гэж байсан. Тэр ажлыг зохион байгуулах гэж байгаа юу?
-Энэ асуудлыг яг одоо ярьж байна. Энэ жил анагаахын сургуулийг 3000 оюутан төгссөн. Тэднийг яаралтай сургалтад хамруулж, ковидын бүст ажиллуулах, улаан бүс рүү орсон эмч, ажилтнуудыг нөхөж ажиллуулна.
Б.Бадамзул
| Б.БУЯНТОГТОХ: Хээрийн эмнэлэг гаргаж, ор дэлгэлээ гэхэд тэнд ажиллах хүний нөөц байхгүй |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |