Зургаан настай хүүхдүүдийг сургуульд элсүүлэн суралцуулахад бэлэн байдаг эсэх болон хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар сэтгэл судлаач, иогийн багш Н.Сувдаатай ярилцлаа.
-Шинэ хичээлийн жил эхлэх ойртож байна. Зургаан настнууд сургуулийн босго алхана. Ер нь зургаан настай хүүхдийн сэтгэл зүй ямар байдаг вэ. Зургаан наснаас сургуульд авч байгаа нь зөв үү?
-Монгол Улс найман настай хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлэн сургадаг тогтолцоотой байсан. 2008-2009 онд зургаан настай хүүхдийг элсүүлдэг болсон. Миний бодлоор сургалтын хөтөлбөртөө анхаарч чадвал 6-8 настай байх тийм ч их чухал анхаарал татсан асуудал биш л дээ. Сэтгэл зүйн хөгжлийн хувьд зургаан нас бол хүүхдийн тоглох нас. Хүүхэд тоглоомоор дамжуулан орчныг таньж, мэднэ. Бусадтай харилцах харилцаагаа бий болгож, найз, нөхдийн хүрээгээ тэлдэг.
Тоглох үед хүүхдийн бие махбод болон сэтгэл санаа, оюун ухаан хөгжиж, танин мэдэхүйн цар хэмжээ нэмэгдэж байдаг. Тэгэхээр зургаан настнуудыг сургахдаа тоглоомоор дамжуулан анхаарлыг нь төвлөрүүлэн сургаж, хөгжүүлэх аргыг хэрэглэж болно.
Таван настай хүүхэд цэцэрлэг буюу сургуулийн өмнөх боловсролд суралцаж байгаад сургуульд ороход хүүхэд бүр сурагч болоход хараахан бэлэн биш байдаг. Тийм учраас сургууль, сургалтын орчинд бага багаар дасгаж, хөгжүүлэх ажилд анхаарах нь чухал. Цэцэрлэг, сургуулийн орчин солигдож байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхэддээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Таны хүүхэд сурагч болоход бэлэн болсон уу гэдэг л чухал. Үүнд бие даах чадвар, бие махбодын хөгжил, танин мэдэхүйн чадвар, хэл ярианы хөгжил зэргийг багтаан авч үзэж болно.
-Зургаан настай хүүхдүүдийг хуучин найман настай хүүхдүүдийг сургадаг хөтөлбөрөөр сургах нь буруу биш үү. Зургаан настнуудад таарсан тоглоомын аргаар сургах хөтөлбөр, сургалтын орчин, анги, танхим бэлэн болоогүй байна уу?
-Зургаа, найман настай хүүхдүүдийн анхаарал, төвлөрөх хугацаа харилцан адилгүй. Зургаан настнуудын анхаарал ойролцоогоор таван минут нэг зүйл дээр төвлөрөөд сарнидаг. Анхаарал төвлөрөх чадвар гэдэг тархины танин мэдэхүйн чадвар бөгөөд мэдлэг бүтээх, мэдээллийг боловсруулах үйл явцад чухал нөлөөтэй. Тийм болохоор зургаан настай хүүхдийн сургалтыг тоглоомын аргатай хослуулан, энгийн хялбар, ойлгомжтой, хөгжилтэй байдлаар сургалтын хөтөлбөрийг загварчлах нь зөв болов уу.
-Өнгөрсөн жилүүдэд цар тахлын үеийн хөл хорионоос болоод хүүхдүүд цахим, зайны сургалтаар явсан. Гэртээ хоёр жил хөл хорионд байсан нь хүүхдүүдийн сэтгэл зүйд хэр өөрчлөлтөд орсон гэж бодож байна вэ?
-Сургуулийн, танхимын боловсрол хүүхдэд зөвхөн академик мэдлэг олгохоос гадна хүүхэд үе тэнгийнхэнтэй цуг анги, танхимд суралцах, хамтдаа сурч, хөгжих, бусдаасаа суралцах, нийгэмших явц явагдана. Гэртээ нийгмээс тусгаарлагдсан олонх хүүхдийн нийгмийн харилцааны чадвар суларсан бөгөөд бусдын үгийг хүлээцтэй сонсох, уур бухимдал, сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдах чадвар сул тал ажиглагдсан. Найз, нөхөд ойр тойрны хүмүүст өөрийгөө илэрхийлж ойлгуулах чадвар сул байгаа нь үе тэнгийн сурагчид болон эцэг эх, хүүхэд хоорондын харилцааны асуудлаас харагдах явдал бий. Яагаад гэхээр, энэ чадварт суралцах боломж хомс байснаас хамаарсан хэрэг юм. Нийгэмших чадвар нийгмийн харилцаанд орж, бусадтай харилцах явц дунд бүрэлддэг. Харилцааны чадварын харилцаан дундаас бага багаар хөгжүүлж байдаг.
-Хүүхэд гэр бүлийн толь гэдэг. Эцэг, эхийн төлөвшлийг хүүхэд шууд тусгаж авдаг уу. Хүүхдийн төрөлх араншин төлөвшилд нь нөлөөлж байна уу?
-Судалгаанаас үзэхэд хүүхдэд эцэг, эхийн генетик болон удамшил, амьдарч буй орчин нөлөө үзүүлдэг гэж үздэг. Хүүхэд аз жаргалыг мэдрэхэд юу нөлөөлж байна вэ гэдэгт саяхны судалгааг харахад 50 хувь нь генетикээр удамшин бий болдог. Харин 10 хувь нь амьдарч буй орчноос, үлдсэн 40 хувь тухайн хүүхдээс өөрөөс нь шалтгаалдаг болохыг харуулсан байсан.
Гэр бүлийн амьдрал ямар хэвшилтэй байна. Ямар дадал зуршилтай гэр бүл байхаас хүүхдийн зан үйл хамаарах нь бий. Хүүхдийн сэтгэлийн хат, тэвчээр, өөдрөг үзэл, хандлага, хувь хүний зан чанар, амьдралыг харах өнцөг, өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүллээс шалтгаалдаг. Тэгэхээр генетик болон удамшил, орчин нөхцөл аль алин нь нөлөөлж байна. Мэдээж эцэг, эх хамгийн их цагийг хүүхэдтэйгээ өнгөрүүлнэ. Энэ нь хүүхдийн өдөр тутамд гаргаж буй зан араншин, харилцаанд нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ 100 хувь эцэг, эхийн шууд тусгал гэж харж болохгүй. Хүүхдэд нийгмийн, найз нөхдийн, бусдын үлгэр дууриаллын нөлөө, тухайн хүүхдийн тархины бүтэц гээд олон зүйл хүүхдийн төлөвшлийг бий болгодог.
-Гэр бүлийн таарамжгүй харилцаа хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх үү?
-Гэр бүлийн хүчирхийлэл, харилцааны таарамжгүй байдал тухайн хүүхдийн төрөлх зан чанар, сэтгэл зүйн онцлогоос хамаарч харилцан адилгүй өөр, өөр нөлөө үзүүлдэг. Гэр бүлийн тааламжгүй байдал нь мэдээж хүүхдэд айдас, түгшүүр үүсгэнэ. Жишээ нь, байнга үглүүлж, загнуулдаг бол хүүхдэд сэтгэлийн түгшүүр үүснэ. Хүүхдийн тархи сэтгэхүйд түгшүүр бий болох нь тархины бусад оюун ухаанлаг хэсгүүдийг саармагжуулан, дарангуйлж эхэлнэ. Хүүхдийн өөртөө итгэх итгэл, танин мэдэхүйн чадвар, оюун ухаанаа ажиллуулах боломж нөхцөл нь буурдаг. Үүнээс болоод хүүхдийн найз нөхөд, бусадтай харилцах байдал, хичээлдээ анхаарах хандлаг саармагжиж эхэлнэ. Байнгын түгшүүр нь стресс, сэтгэл зүйн дарамтыг дагуулахаас гадна бие бялдар, эрүүл мэндийн хямралыг үүсгэх нь бий. Гэхдээ хүүхдийн төрөлх зан чанар болон стресст хариу үзүүлэх байдал нь өөр өөр байдаг нь мөн нөлөөлнө.
-Хүүхдийн сэтгэл зүй, төлөвшилд нийгмийн стресс, бухимдал муугаар нөлөө үзүүлж байна уу?
-Мэдээж нөлөө үзүүлж байгаа. Бид нийгмээс тусгаарлагдаагүй. Хүн нийгмийн амьтан. Нийгмийн харилцаан дунд орж байж л хүн хөгжин, дэвшиж, төгөлдөржин хөгждөг. Өнөөдөр нийгмийн амьдралд стресс, бухимдал байна. Гэхдээ хүүхдийн төрөлх зан чанар болон ялгаатайгаар стресст хариу үзүүлэх байдал нь стресс бухимдлын хэмжээг тодорхойлж болно.
-Эцэг, эхчүүд хүүхдээ бусдаас дутахгүй байлгах гээд байнга чихэр, жимс авч өгөх, эрхлүүлэх, гар утас, комьпютерээр олон цаг тоглуулах зэргээр өсгөж байгаа ажиглагддаг. Энэ үйлдлүүд хүүхдийн сэтгэл зүйд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Төгс эцэг, эх гэж байхгүй. Харин хичээдэг эцэг, эхчүүд бий. Хүн бүр л хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэх, нийгэмд хэрэгтэй, өөртөө итгэлтэй, өөдрөг үзэл бодол, хүсэл тэмүүлэлтэй, хичээнгүй, нинжин сэтгэлтэй энэрэнгүй хүн болгохын төлөө хичээж байгаа. Хүүхдийг хүмүүжүүлэх хүн болгоны арга барил харилцан адилгүй өөр. Сэтгэл зүйн доктор, профессор Диана Баумриндын 1960-аад онд гаргасан онол байдаг. Тэр онолд дөрвөн төрлийн эцэг, эхчүүдийн хэв шинж байна.
Харин хоёр дахь төрлийн эцэг , эхчүүд хатуу, ширүүн, зарчимч байна. Тэд бүх зүйлд өөрсдийн тогтоосон дүрэм, журмыг баримталдаг. Тогтоосон дүрэм журмыг зөрчиж болохгүй гэсэн байр суурьтай. Миний хэлсэн үг бол хууль гэж ярина. Хүүхдийг өөрийн нүдний харцаараа удирдахыг хичээдэг.
Гурав дахь төрөлд үл хайхарсан буюу хөндий, тоомжиргүй, анхаарал, халамж султай эцэг, эхчүүд хамаарна. Тэд хүүхдийн материаллаг хэрэгцээг хангахыг илүүд үзнэ. Хүүхдийн сэтгэл хөдлөл, хүсэл, тэмүүлэл, мөрөөдлийг үл тоомсорлодог. Магад ийм төрлийн эцэг, эхчүүд маш завгүй их ажилтай, гэртээ бараг үзэгдэггүй, гэр бүл, хүүхэдтэй халамж, анхаарал хандуулах боломжгүй байх нь бий.
Дөрөв дэх төрлийн эцэг, эхчүүд хамгийн хүсэмжит, ардчилсан үзэл баримтлалтай. Тэд хүүхдэд сонголт өгдөг. Хүүхдээ сонсдог, хайрладаг. Ямар үед зарчимч байх ёстой вэ гэдгийг мэддэг. Эхний гурван төрлийн эцэг, эхчүүд нь хэт зөөлөн, хэтэрхий хатуу байх, үл тоомсорлогч байх нь хүүхдэд хайрлагдаагүй, үл тоогдсон мэдрэмжийг бий болгоно. Эцэг, эхчүүдийн хэт, хатуу, хэтэрхий зөөлөн байх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бөхөөдөг аюултай.
Хүүхдийн хүссэн бүх зүйлийг нь авч өгөх тийм зөв зүйл биш. Хүүхэд ээж, аавтайгаа насан туршдаа хамт амьдрахгүй. Бүх хэрэгцээгээ аав, ээжээрээ хангуулж сурсан хүүхдийн амьдрах чадвар ямар байх вэ. Хүн бүхэн тэр хүүхдийн хүссэн хэрэгцээ шаардлагыг хангаж, биелүүлж чадахгүй. Ийм хүүхэд тэсвэр тэвчээргүй, хатуужилгүй, бусдыг хүндэлдэггүй буюу “би үзэл” өндөртэй, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх эмпати чадвар сул болж өсөх нь бий. Бусдаас өөрийгөө дээгүүр гэж боддог. Эрх тэгш байдлыг хүлцэн тэвчдэггүй байх нь бий. Бусдыг ээж, аав шигээ дарангуйлж дур зоргоороо байхыг хүснэ. Хэт өөр дээрээ төвлөрөх нь сэтгэл зүйн бухимдал стрессийн шалтгаан болдог.
| Н.СУВДАА: Зургаан настай хүүхдүүдийн сургалтыг тоглоомын аргатай хослуулах нь зөв |
|
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |