“Дулам гуайд хүүгээ өргүүлчих үү. Яах вэ дээ, айл сахалт юм чинь өдөртөө хэд л бол хэд уулзаад байна шүү дээ. За Цэрэн минь ухаан богино бол жаргал богино гэдэг шүү” хэмээн нөхөртөө хэлж буй “Тань руу нүүж явна” киноны өр зөөлөн, өгөөмөр сайхан Жаргал хэмээх эмэгтэйн дүрийг монголчууд андахгүй. Харин уг дүрийг бүтээсэн яруу найрагч, сэтгүүлч, жүжигчин эмэгтэйг Р.Гэрэл гэдэг юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм хүндтэй цол хүртсэн билээ. Монголчуудын мэдэх Жаргалтай ярилцсанаа хүргэе. Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, бид уулзаж чадаагүй гэдгээ энд цохон тэмдэглэж үлдээе.
-Сайн байна уу, та. Соёлын тэргүүний ажилтан (СТА) гэх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасанд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Хүмүүс таныг “Арай л хожуу Соёлын тэргүүний ажилтан боллоо доо” гэцгээж байсан. Та баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр хөл газар хүрэхгүй шахам сайхан байна. “Сэтгүүл зүй, яруу найраг, кино урлаг гэдэг үнэхээр өндөр модон босготой байдаг юм байна шүү” л гэж бодож суулаа. Би “СТА болно” гэж ёстой бодсонгүй. МҮОНТ-ийн “Монгол киноны хүүхнүүд” нэвтрүүлгийн бичлэгийн үеэр надад шагнал гардуулсан. Тэр олон Ардын жүжигчин, гавьяатуудын дэргэд СТА гэх цолоор шагнуулсандаа маш их баярлалаа. Би бүүр уйлах шахсан гээд боддоо. Миний нэрийг дуудаад, шагнал гардуулахад нь хажууд байсан жүжигчин Туяа эгчид “Яг уйлах нь шүү” гэсэн чинь “Уйлахгүй л гэвэл уйлахгүй шүү дээ” гэхээр нь хэлээ тас хазаад, нулимсаа залгичихсан.

-Монголын кино урлагийн салбарт хэчнээн дүр мөнхөлсөн юм бэ, та?
-Миний амьдралын бүхий л хугацаанд яруу найраг надтай хамт байсан. Би чинь кино урлагт тийм ч олон дүр бүтээгээгүй. Багаасаа л шүлэг бичих дуртай хүүхэд байлаа. Дөрөвдүгээр ангиасаа эхлээд Радиод хүүхдийн нэвтрүүлэг хөтөлсөн. “Өсвөрийн сүхбаатарчуудын хаан амрыг эрж, “Өглөөний мэнд” нэвтрүүлэг эхэлж байна. Хүүхдүүдээ “Залгамжлагч” станц үзүүлж байна” гээд л ярьж өгдөг байлаа шүү дээ.
18 настай байхдаа “Гул Аранжин” МУСК-нд гол дүр бүтээж, дараа нь “Тань руу нүүж явна” кинонд Жаргалын дүрийг бүтээсэн юм. Хоёулаа л миний хувьд зөөлөн, нандин, ховор эмэгтэйчүүдийн дүр санагддаг. Юугаа ч мэдэхгүй жаахан охин гол дүр бүтээчихсэн байдаг юм.
Одоо бодохоор инээд хүрээд байдаг шүү. Нөгөөтэйгүүр айдастай ч юм шиг санагддаг. Гэхдээ олон сайхан чадварлаг жүжигчин, найруулагчтай хамт ажилласан болохоор тухайн үедээ даваад л гарсан даа. “Тань руу нүүж явна” киноны зохиолыг маш чадварлагаар бичсэн зохиолч С.Оюун эгчид дандаа талархаж явдаг. Заримдаа тийм сайхан зохиол эмэгтэйчүүдийн ухаанаас л гарсан байж таараа гэж онгирмоор санагддаг юм (инээв).
-Монголын ард түмэн таныг “Гул Аранжин” киноноос илүү “Тань руу нүүж явна” киноны Жаргалын дүрээр нь мэднэ. Амьдрал дээрээ Жаргалаас тэс өөр хүн шиг санагдлаа?
-Би чинь дуу цөөтэй, зөрүүд хүн. Доошоо хараад л, нэг их юм бодож явдаг юм. Эсвэл тас тас хөхрөөд л, инээхээрээ зогсохоо больчихдог сонин хүн л дээ. Энэ бол яруу найрагч хүний зан байх. Жаргалтай адилхан гэж ёстой хэлж боломгүй.
-Таныг яруу найрагч, сэтгүүлч, жүжигчин гэдгийг хүмүүс мэднэ. Гэхдээ “Ойрын хэдэн жил сураггүй шахам байсан” гэх хүн олон юм билээ. Амьдралынхаа сонин сайхнаас хуваалцаж болох уу?
-Хүний амьдрал гэдэг зүтгэл, бүтээл байдаг юм байна. Би олон жил сэтгүүлчийн мэргэжлээрээ ажилласан. 12 жилийн турш Монгол хэвлэлийн биржид өөрийнхөө өгүүллэг, зохиолыг нийлүүлсэн. Гурван ч улсын хэл эзэмшсэн. Москва хотод 10 гаруй жил сургуульд сурч, амьдарсан. Бусдаас ялгарах зүйлгүй л энх тунх амьдарч байна даа.
-Та олон сайхан дууны үг бичсэн шүү дээ. Энэ тухайгаа ярьж өгөөч?

-Би Монголын сор болсон яруу найрагчдын нэг биш шүү дээ. Зүгээр л уран бүтээлчид намайг ажилтай байлгахын тулд надаас шүлэг авдаг байх гэж боддог. Чамлахааргүй олон дууны үг бичсэн. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь “Хурд” хамтлагийн “Ханьдаа” дууны үгийг бичиж байлаа. Талархаж явдаг хүмүүсийн нэг минь бол “Хурд” хамтлагийн хөгжмийн зохиолч Цогоо. Яагаад ч юм бэ яруу найрагч эмэгтэйг тоож, “Хотын шүлгүүд” номыг минь сонирхож, “Ханьдаа” дууны үгийг минь ард түмний аялах дуртай дуу хүртэл нь намайг өргөж өгсөнд баярлаж явдаг.
-Та одоо Улаанбаатар хотод суурин амьдардаг уу?
-1998 онд эх орондоо ирсэн. Тэрнээс хойш эх орондоо, Улаанбаатартаа л байна. Хөдөө явбал над шиг хүнд зохихгүй, хотын Гэрэл гэдэг чинь хотдоо л байх ёстой (инээв).
-Хувийн амьдралаасаа ярьж болох уу?
-Та хэн нэгэнд гомдож байв уу. Яагаад ч юм ийм асуулт санаанд ороод ирлээ?
-Би зарим сэтгүүлчид гомдож явдаг юм. Миний амьдралыг миний зөвшөөрөлгүйгээр дандаа шүүдэг. Дээрээс нь миний ганц үрийг хүртэл бичдэг улс шүү дээ. Алдаатай, оноотой амьдралыг минь надаас өөр хэн ч шүүх эрхгүй. Тэд намайг бор дарс ч гэнэ үү, нэг юманд гүн гүнзгий орсон гэж ярьж, бичдэг. Дандаа доошоо тонгойж, хүнтэй дуугарахгүй явдаг болохоор тэгж хэлдэг байх. Эсвэл нэг инээхээрээ галзуу хүн шиг байдаг болохоор тэгж бичдэг байх л даа. Нэг сэтгүүл дээр миний доошоо хараад алхаж байгаа, эсрэг талд нь миний үеийн алдартай нэг сэтгүүлчийн сарнай тэврээд алхаж байгаа зургийг хамтад нь нийтэлсэн байна лээ. Яах вэ дээ, тэр чинь хүний л амьдрал шүү дээ. Би яагаад доошоо хараад алхаж болдоггүй юм бэ. Дээрээс нь миний ганц үрийн зургийг хүртэл тавиад тарчлаадагт нь би гомддог. Бусдаараа би хэндээ гомдох вэ дээ.
Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Учир нь, тэрбээр өнөөдөртөө яриагаа ингээд дуусгахыг хүслээ. Харин бид дараа, цагийн сайханд түүний гэрт цай уунгаа бүхий л амьдралыг нь уудлахаар товлосон билээ.
| "Тань руу нүүж явна” киноны Жаргалын дүрд тоглосон Р.ГЭРЭЛ: Соёлын тэргүүний ажилтан цол миний мөрөөдөөгүй мөрөөдөл байлаа |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |