
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би их баярлаж, бэлэгшээж байгаа. Учир нь, үхэр жилийн босгон дээр, Соёлын яам, шинэ сайдтай болоод удаагүй цаг үед Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнууллаа. Хүүхэлдэйн театртай амьдралаа холбож Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, Алтан гадас одон авлаа. Миний хамт олон, театрын мундаг жүжигчидтэй хөдөлмөрлөж байсан цаг хугацаа, өөрийн авьяас энэ бүхэн нэгдэж байж цогцолбор болдог. Энэ бүхний гавьяаг эдэлж явна даа.
Цол, тэмдэгийг ингэж доош нь унгаж байна гээд бод доо. Дэлхийд Монгол, Хойд Солонгос гэх хоёр улс одон, тэмдэг өгдөг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй, ядаж хүний амьдралд тустай зүйл хиймээр байна. Жишээлбэл, миний амьдралыг судалж үр дүнтэй, тус дэмтэй, сэтгэл зүйг өөрчилж урамшуулах хэрэгтэй гэж бодсон юм аа.

-Та Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, өссөн юм билээ. Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Миний аав намайг гурван настай байхад бурхан болсон. Харин миний ээж ганцаараа найман хүүхэд өсгөсөн. Би айлын ганц хүү. Миний хүүхэд нас айлын хонь хариулж, хурдан морь унаж л өнгөрсөн дөө. Тухайн үед хүмүүс надад мөнгө өгөхгүй ч олон нялх хүүхэдтэй ижийг минь бодож, идэш хоолонд дэм болдог байсан юм.
-Та ханьтайгаа хэрхэн танилцаж байв. Та хоёр ямар амьдралыг цогцлоон бүтээсэн талаараа хуучлаж болох уу?
-Намайг цэрэгт байхад үйлдвэрийн ажилтан залуус, эмэгтэйчүүдийг цэргүүдтэй уулзуулдаг байсан. Тэр үед танилцаж байлаа, ханьтайгаа. Миний ханийг Л.Ням гэдэг байсан. Говь-Алтай аймгийн Дарви сумын хүн. Долоон охины хамгийн бага нь. “Улаан-Өд” сонины хэвлэх үйлдвэрт ном хавтасладаг байсан юм. Миний хань урлагийн хүнийг ойлгож, мэдэрдэг буянтай хүн байсан даа, хөөрхий. Миний том хүү 1974 онд төрсөн. Тэр үед манайх айлын хажуу өрөө түрээсэлж амьдралаа эхлүүлж байсан үе юм.
Би гэрийн бараа хардаггүй, сар гаруй хугацаанд бригадаар явдаг. Бид таван хүүхдийн эцэг, эх болж байлаа шүү дээ. Хань минь өвчний улмаас залуугаараа буюу 43 настайдаа бурхан болсон юм. Би “Хорвоод хүний ээж нь үлдвэл зүгээр байдаг юм даа” гэж үргэлж боддог. Гэхдээ яах вэ дээ, хүний хувь тавилан юм даа. Үлдсэн нь дутууг нь үүрдэг жамтай юм гэнэ лээ. Би том хүүгээ автозамын ослоор алдсан. Түүнд их хармсдаг юм. Харин бусад хүүхдүүд минь цөмөөрөө сайхан амьдарч байна даа.
-Хүүхэлдэйн театр 1948 онд байгуулагдаж, “Гайхамшигт хайрцаг” хэмээх жүжиг тоглуулж байсан юм билээ. Хүүхэлдэйн театр байгуулах санааг хэн гаргаж байсан юм бол?
-Та 1970 онд цэргээс халагдаж ирээд, Хүүхэлдэйн театрт орж байсан гэсэн. Ямар шалгуураар тэнцэж байв?
-Би багадаа хөгжимддөг, дуулдаг, жүжиглэдэг, бүжиглэдэг авьяастай хүүхэд байлаа. Жүжигчин болох мөрөөдөлтэй. Цэргээс халагдаж ирээд Драмын театрын алтан үеийн уран бүтээлчдэд шалгуулж тэнцэж байсан юм.
Тэгээд гурван сар дагалдан жүжигчинээр ажиллах болсон. Үнэндээ цэргээс дөнгөж халагдаж ирсэн учир мөнгө хэрэгтэй, дээрээс нь гурван сар дагалдан жүжигчин байх хэцүү байлаа шүү дээ. Ингэж байтал Драмын театрын тайзны техникч хийдэг манай хамаатан таараад “Хvvхэлдэйн театр жvжигчин авч байгаа юм билээ. Чи хөнгөн шингэн, Хүүхэлдэйн театрын жүжигчин болвол тохирох байх” гэлээ шvv. Тэгээд Хvvхэлдэйн театрын шалгалтанд тэнцэж байсан түүхтэй. Тухайн үед дарга нь Чойсон гээд дөнгөж Чехославк Улсад сургууль төгсөөд ирчихсэн шижигнэсэн сайхан залуу байсан юм. Миний багш МУГЖ Г.Доржпүрэв, УГЗ Чойсон, МУГЖ Чимэддорж гэж томчууд байлаа. Тэр цагаас хойш бүх амьдралаа Хүүхэлдэйн театртай холбосон юм даа.

-Театрт ороод хүүхэлдэйтэй танилцахад ямар санагдаж байсан бэ?
-Ёстой сонин санагдаж байсан. Намайг Эрдэнэдалайд сургуульд байхад Монгол Улсын Хүүхэлдэйн театрынхан очиж тоглолт хийсэн юм. Тухайн үед их сонирхож, амьгүй зүйлийг яаж амьдруулаад байна гэж их гайхаж билээ. Түүнээс хойш харж, сонирхоогүй байж байгаад 24 настайдаа Хүүхэлдэйн театрт орсон юм даа.Тэгээд л яаж үүнийг амьтай болгох вэ гэж их хорхойсож, донтож байсан.
-Ер нь хүүхэлдэйг яаж тоглуулдаг юм. Нарийн учир нь юу байна?
-Одоо би чамд “Өнчин цагаан ботго”-ыг тоглож үзүүлье. Өнчин цагаан ботгыг С.Балданпүрэв мастераар эсгүүр хийлгэж байсан юм. Өнчин цагаан ботго ээж байхгүй эргэж хараад, гуниглаж байгаа юм л даа. “За, миний хүүхдүүд хар даа. Их яадарсан, өлссөн, цангасан байна. Энэ ботгыг амьдруулъя” гэж дуу, ая дэвсэнэ.
Говийн өндөр ууланд нь
Голио намар донгодно доо
Голын хайртай хүүтэйгээ
Горьгүй ч гэсэн уулзана даа... гэж дуулахаар хүзүүгээ өндийлгөөд сэргээд ирж байгаа юм. Одоо ботго нь бүжиглэнэ, хараарай хүүхдүүд ээ гээд таваргана, шогуулна. Ингэж л би амьгүй зүйлийг амьдруулах гэж зүтгэдэг юм шүү дээ.
-Хүүхэлдэйн олон төрөл байдаг байх аа. Жүжигчний авьяасыг илүү шаардсан нь аль төрөл бол?
-Утсан хүүхэлдэй, таягт, хуруун, сүүдрэн, багт хүүхэлдэй гэж байдаг. Хүүхэлдэйн театрын жүжигчдийн авьяас билгийг сорьсон хоёр төрөл бий. Тэр бол утсан хүүхэлдэй, таягт хүүхэлдэйг амилуулах юм. Үүнд гарын уран хөдөлгөөн, дуу хоолой хамгийн чухал. Л.Чимиддорж, А.Доржпүрэв, Г.Чойсүрэн хэмээх Монгол Улсын гавьяатуудтай хамт хөдөлмөрлөж, тэднээс их зүйл сурсан даа.
-Та Хүүхэлдэйн театрт хэдэн төгрөгний цалин авч байв?
-Анх 300 төгрөгний цалин авч байсан. Хоёр жил дагалдан жүжигчин байсан шүү дээ. Миний хань надаас илүү цалин авдаг байсан. Хамгийн дээд тал нь 550, 600 мянган төгрөгний цалин авч байсан.

-Та гаднын олон оронд хүүхэлдэйг амилуулж байсан биз ээ. Энэ талаараа дурсахгүй юу?
-Би Энэтхэг, Монгол Улсын диполмат харилцаа тогтоосны 30 бил үү, 40 жилээр очиж тоглосон юм. Цэргийн ансамбалын бүжигчин, дуучин, морин хуурчидтай хамт явж байлаа. Гадаад руу их явж тоглодог байсан. “Өнчин цагаан ботго”, “Дэггүй жаал”, “Гацуурхан” хэмээх мультфилм бий.
-Өнөө цагт Хүүхэлдэйн театрын жүжигчид хэрхэн ажиллах ёстой бол. Техник, технологи хөгжихийн хэрээр хүүхдүүд өөр зүйл сонирхдог болсон байна?
-XXI зуунд хүүхэлдэй оргилдоо хүрчихсэн. Гэхдээ Монгол хүүхэлдэйн жүжигчин гэдгээрээ ялгарч, гайхуулах хэрэгтэй. Хүүхэлдэйн театр зөвхөн хүүхдийн урлаг биш. Хүүхэлдэйн жүжигчин хүүхэлдэй тоглуулдаг, өөрөө тоглодог холимог шоу хийж болно.
Би театрынханд “Та нар задрах хэрэгтэй, тэсрэлт хийх хэрэгтэй” гэж хэлсэн. Хүүхэлдэйн театрын жүжигчиний мэргэжил байхгүй. Өөрсдийн сонирхлоороо хүүхэлдэйн театрт ажиллаж байгаа. Монголын хүүхэлдэйн театр 73 жилийн нүүр үзэж байна. Өнөөдрийг хүртэл Драмын театрын хажууд байлаа. Удахгүй хүүхэлдэйн театртай болно гэсэн. Тийм учраас Хүүхэлдэйн театрын урлаг мандан бадрана гэдэгт итгэлтэй байна.
-Хүүхэлдэйн жүжигчний онцлог нь юу байдаг юм бэ?
-Амьгүй зүйлийг амьдруулах нь хамгийн гол ялгаа. Драмын жүжигчид өөрсдөө жүжиглэдэг шүү дээ. Хүүхэд байгаа цагт Хүүхэлдэйн театр байна гэж боддог юм.
-Хүүхэлдэйн жүжигчнээс ямар ур чадвар шаардагдах ёстой вэ?
-Хүүхэлдэйн театрын жүжигчин араатан амьтан болж дуугарах дуу хоолойтой байх ёстой. Тэгж чадвал хүүхдүүд хүүхэлдэйн жүжиг их сонирхоно. Мөн мэргэжилдээ дурлах хэрэгтэй. Дурлахгүй бол жүжигчин болж чадахгүй. Хүүхэлдэйгээ хайрладаг, нандигнадаг, шүтдэг байх хэрэгтэй. Миний хүүхэлдэй намайг илэрхийлж байна гэсэн үг. Тийм учраас би хоймортоо залдаг, тэгж байж гайхамшигтай бүтээл төрнө.
-Та хүүхэлдэйн бүх дүрдээ хайртай байх. Гэхдээ үзэгчдийн зүрх, сэтгэлд ямар дүр нь тод үлдсэн гэж боддог вэ?
-“Хүрэн морь” найраглалаар Хүүхэлдэйн театр жүжиг тавив. Би хүрэн морь тоглуулсан юм. Тэр үед хөдөөнийхөн хүүхэлдэй үзээд уйлж байсан юм даа. Тэгэхээр өөрт оноогдсон дүр бүхнээ олон түмэндээ хүргэж чадсан гэж боддог. Хүүхэлдэй тоглуулахдаа би бусдаас илүү байсан. Хүмүүс тэгж ярьдаг.
-Та ямар зан араншинтай хүн гэж өөрийгөө боддог вэ. Хүүхдүүдтэй олон жил ажилласан шүү дээ?
-Би шударга зантай, хэлэх гэсэн зүйлээ өөдөөс нь харж байгаад шулуухан хэлчихдэг. Хамгийн сүүлд Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулантай таараагүй хаалгыг нь хаяад гарч байсан.
-Хүүхэлдэйн театрынхан одоо юу хийж байна вэ?
-Дутуу хагас хөдөлгөөнтэй таягт хүүхэлдэй үзүүлж байна. Хүүхэлдэй хийдэг хүнгүй болж. Жүжигчид нь хийлгэсэн дүрээ өөрийнхөө гарт оруулж, өөртөө дасгаж, амилуулж чадахгүй байна. Өөриймшүүлж байж 100 хувь хөдөлгөөнтэй болгодог. Сүүлийн үед хүүхэлдэй хийх хөнгөн, зөөлөн материал их гарсан. Хүүхэлдэй жүжигчид өөрсдийн болгож чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр надад энэ талаар ярих юм байхгүй гэсэн үг.
-Таныг хүүхэлдэй театрт орж байх үед уран бүтээлчид юу гэж захидаг байв?
-Манай ахмадууд хүүхэлдэй газар байхыг үзэхгүй шүү дээ. Нүүрийг нь зурчих вий, бүтээ гэдэг байсан. Эмх замбараатай байна гэдэг амьдралд хэрэгтэй гэдэг байсан шүү. Тэр үеийн жүжигчин, найруулагч нар тоглуулж байгаа дүрээ хайр хүргэмээр, эвтэйхэн хөдөлгөөд өг дөө гэдэг байсан. Мөн чи мэргэжилдээ хайртай хүн заавал амжилтанд хүрнэ гэж хэлдэг байлаа.

-Таныг анх ажилд орж байхад Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн найрагч хүүхэлдэй театрын дарга байв уу?
-Тийм ээ, бид 10-аад жил хамт ажилласан. Б.Лхагвасүрэн дарга “Хүүхэлдэй театр бол хүүхдийн сүм. Чи сүмд орж ирэхдээ гутлаа тайлж, алтан тайзан дээр цэвэрхэн гарч байх ётой” гэж номолдог байлаа.
Жүжигчдийн хумс, хуруунаас нь эхлээд л анхаардаг байсан юм. “Энэ бол жүжигчин хүний наад захын соёл шүү дээ. Гутал нь хүртэл тоосгүй байх ёстой. Торго, дурдангаар гоёдоггүй юм аа гэхэд хувцасаа цэвэрхэн өмсдөг байх хэрэгтэй” гээд л биднийг сургадаг байлаа. Мөн ч сайхан дарга байж дээ. Их сайхан зурдаг, хүүхэлдэйн дүрийн олон загвар, үлгэртэй хүн байсан шүү.
-Та “SBN” телевизийн “Нахиа” хүүхдийн хөтөлбөрийн Пэпэ өвөө шүү дээ. Таны нэвтрүүлэгт олон хүүхэд орох хүсэлтэй байсан байх даа?
-2009 онд тус нэвтрүүлгийг хөтлөж эхэлсэн юм. Хүүхдүүдийн тоглоом засч, бэлэг өгдөг сайхан нэвтрүүлэг байсан. Насаараа хүүхдийн байгууллагад ажилласан болохоор намайг тэр нэвтрүүлгийн хөтлөгчөөр сонгосон байна лээ. Пэпэ өвөөгийн дүрээр есөн жил ажилласан. Сүүлийн үеийн залуус намайг Пэлэ өвөөгөөр таньдаг юм аа.
Олон хүүхэд орох хүсэлтэй үлдсэн байх даа, хөөрхий минь. Миний амьдралын бас нэгэн сайхан аялал нь “Нахиа” хүүхдийн нэвтрүүлэг байлаа. Сайхан цаг хугацаанд өөрийн хийх ёстой зүйлээ хийжээ л гэж одоо бодож сууна даа.
-Бидэнтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
-Хөгшин надтай өдөржин хуучилж, миний амьдралын сонин сайхнаас сонсох гэж оролдсон та бүхэнд баярлалаа.

| “Пэпэ” өвөө буюу хүүхэлдэй амилуулагч Т.ПЭРЭНЛЭЙ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |